Яруу найрагч Ц.Хуланд есөн жил зургаан сарын хорих ял оноов
2023/07/25
Яруу найрагч Ц.Хулан нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр 09:00 цагт эхэлсэн. Яруу найрагч Ц.Хулан нарыг гэм буруутайд тооцож, ял оноох хурал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн.
Ц.Хуланг гэм буруутайд тооцож, шүүх шийдвэрээ гаргасан байна. Түүнд есөн жил зургаан сарын хорих ял оноожээ. Албан мэдээллийг удахгүй хүргэнэ гэдгийг шүүхийн байгууллагаас мэдээлэв.
Шүүхээс тэднийг Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар “Гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан, гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан" гэм буруутайд тооцон, Ц.Хуланд 9 жил, 4 сар хорих, Б.Отгонбаатарт 8 жил хорих ял тус тус оноожээ.
-Тэднийг гэмт үйлдлийн замаар тусгай албаны ажилчдаас 238,683,390 төгрөг авсан нь тогтоогдсон
-Улмаар Ц.Хулангаас 159,753,220 төгрөгийг албадан гаргуулж, улсын төсөвт шилжүүлэх
-Б.Отгонбаатараас 78,930,170 төгрөгийг албадан гаргуулж, мөн улсын төсөвт гаргуулахаар тус тус шийдвэрлэжээ.
Мөн үүнээс цааш мэдээлэл өгөх боломжгүй, нууцын зэрэглэлтэй хэмээн онцоллоо.
Zochin · 2023/07/28
Chi 1 huudas herrgiin material unshcan uu uy ch mdhgui uym bj tseejnihee payngaar bitgii bur chi ern ene hrgt holbootoi uy teriigee helchih
Зочин · 2023/07/26
хүнийг яаж ингэж худал гүтгэж хэлмэгдүүлж чаддаг байна аа монгол улсад амьдрахад их хэцүү боллоо. яанаа яанаа
энэ арай хэтэрчээ · 2023/07/26
ҮАБЗ тагнуулын байгууллага руу анхаарлаа хандуулах хэрэгтэй. 1937 оны түүхэнд хар толбо үлдээсэн гол буруутан тагнуулын байгууллага. ГЭТЭЛ сүүлийн үед энэ байгууллагын дарга, орлогч дарга , хэлтсийн дарга, мэргэжилтнүүд ял авсан. ЭНЭ байгууллагад шударга бус ажилтан байдаг байна. ИЙМД нийтэд зарлаад байгаа хэргүүд бүгд үнэн гэхэд итгэх арга алга.
Зочин · 2023/07/25
Хэлмэгдүүлж бна. Хүрэлсүх ерөнхийлөгч Банк дампууруулж казино тоглосон 14 тэрбумээ буцааж улсад тушаасан уу?Олон улсын шүүхэд өгч шүүлгэмээр юм бна? Шүүгчийг бас шүүхэд өгмөөр юм!
Зочин · 2023/07/25
Юу тарина түүнийгээ л хураана гэдэг. Монголоо худалдаж, шуналын үр тарьсан, түүнийгээ л хурааж бна.
Зочин · 2023/07/25
Хэлмэгдуулэлт