Сүхбаатар дүүрэг 3 дугаар хороо Залуучуудын гудамжинд хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажил хийгдэх гэж байна.

Тодруулбал Чингис хааны музейн уулзвараас ШУТИС-ийн уулзвар хүртэл замыг 2023 оны долдугаар сарын 28-н 23:00 цагаас 30-ны 06:00 цагийн хооронд хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэх юм.

Тус ажлын хүрээнд тэгш байдал алдагдсан, суулт үүссэн авто замын хашлагыг асфальт бетон хучилтын түвшинд тааруулан засварлах, инженерийн шугам сүлжээний худгийн тагийн түвшин тааруулан хийнэ. Мөн асфальтбетон хучилтын ажил хийгдэнэ.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Нийслэлийн Замын Хөгжлийн Газраас зөвлөлөө.