Намуудын нанчилдаан: АН-ын дарга ажлаа МАН-аар заалгаад бөөн хэрүүл...
2023/08/24
АН-ын шинэ дарга Лу.Гантөмөр өдөр алгасахгүй төрийн ордон руу гүйж байна. Тэрбээр УИХдахь АН-ын бүлгийн гишүүдтэй тэр бүр уулзаад байдаггүй гэнэ. Харин МАН-ынхантай хошуу холбох гэж гүйдэг гэх яриа улс төрийн орчинд газар аваад байна.
Одоо байтлаа МАН-аар ажлаа заалгадаг боллоо гэх хатуу үгсийг АН-ын нөхөд нь Лу.Гантөмөрт хаяглах болов.
Ер нь АН-ын дарга Лу.Гантөмөр дэндүү дорой, удаан хөшүүн байгааг намын залуус нь бүгд хэлж байна. Сөрөг хүчний удирдагч хүний хувьд аль ч утгаараа гялалзсан, тэмцэгч байх учиртай. Нийгэмд хүрч буй үг нэг бүр нь гал цогтой тэмцэгч чанарыг агуулах хэрэгтэй шүү дээ. Ийм чанар Лу.Гантөмөрт алга. Социализмын үеийн намын үүрийн сэнтэг дарга шиг л хүн байх юм. Арвин түүхтэй том намын дарга ийм, ноомой, томоотой, дорой байх нь тун зохимжгүй. Номхон тэмээг ноолоход амар гэгчээр Лу.Гантөмөрийг элэг барьсан хүн Ардчилсан намаар дүүрчихлээ. МАН-ынхан Лу.Гантөмөрийг номхончлох нь дүүрчээ.
Харин удирдлага нь юм бол АНдотроо ингэж элэг бариулмааргүй байна аа, Лу.Гантөмөр дарга аа. Одоо сүүлдээ хэн дуртай нь АН-ын нэр барьж хот, хөдөөгүй хүн цуглуулан даналзаж, улс төр хийж намын дарга аятай загнаж байна. Эх захгүй энэ мэт үйлдлүүд нь АН-ын ирээдүйг бүр л бүдгэрүүлчихлээ. Хонгилын үзүүр дэх гэрэл унтарчих гээд байна. Лу.Гантөмөр дарга та АН-ын дарга шиг цогтой тэмцэгч бай л даа.
Зочин · 2023/08/27
44NASNI ERCHUUDTEI SEKSDNE80955877
Зочин · 2023/08/27
80955877XALYYTSNA DYYDLAGAAR
Зочин · 2023/08/27
S AWI
Зочин · 2023/08/25
Nomingiin shagdarsureniin naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol psda
Зочин · 2023/08/24
SEXSEER SHAALTSI80955877
Зочин · 2023/08/24
TANILTSI80955877
Зочин · 2023/08/24
Shorongiin horigdol chadahgui tmchin Man namaar zaalgahgui geed haachig ym