Улаанбаатар хотын гол болон туслах авто замын арчлалтын ажлын хүрээнд МУИС-ийн Бизнесийн сургуулийн урд уулзвараас Их сургуулийн гудамж МУИС хууль зүйн сургууль хүртэлх авто зам хааж засвар, шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэхээр болжээ. 

Тодруулбал энэ сарын 29-ний 23:00 цагаас 31-ний өдрийн 06:00 цагийн хооронд тус замын хөдөлгөөнийг хааж засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэх юм байна.

Тэгш байдал алдагдсан, суулт үүссэн авто замын хашлагыг асфальт бетон хучилтын түвшинд тааруулан засварлах, инженерийн шугам сүлжээний худгийн тагийн түвшин тааруулах, зорчих хэсэгт асфальт бетон хучилтын ажил хийгдэх аж. 

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Нийслэлийн замын хөгжлийн газраас анхааруулав.