МУГЖ Д.Хүрэлхүүг танихгүй хүн байхгүй биз ээ. Тэрбээр хошин урлагт 1990-ээд оноос хөл тавьж олонд танигдаж эхэлсэн. Анхны амьдралаа эхлүүлсэн ханиасаа өдгөө өрх тусгаарлаад удаж буй. Тэд хоёр охинтой. Том охин Намуунаагаа өсвөр насан дээр нь ирэхэд хоёр тийш болсон гэлцдэг. Өдгөө охид нь бизнес болон хувийн амьдралаа тун амжилттай авч яваа. Бага охин Сүрэн нь оюутан байхаасаа хувцас загварын бизнест хөл тавьсан. Одоог хүртэл дэлгүүрээ удирдан ажиллуулж байгаа билээ. Харин Эрхзүйч мэргэжлээрээ хаана хүч үзэж яваа бол хэмээн олон нийт ихээхэн сонирхдог. Гэхдээ Сүрэн энэ талаар нэг их ам нээсэнгүй. Үүний оронд цахим сүлжээндээ "хөөрхөн" төрхөө л ил болгосоор хэвээр байна.