НОХОЙД ХАЗУУЛСАН ЭМЭГТЭЙД ТУСЛААГҮЙ ГЭХ ЖОЛООЧ: Би уг нь хашхирч, дуут дохиогоо дарсан
2023/09/07
2023 оны есдүгээр сарын 6-ны өдрийн 11 цаг 45 минутад Өмнөговь аймгийн Даланзадгад хот Цогжавхлан 2 дэлгүүрийн гадаа нэгэн эмэгтэй рүү 5-6 нохой дайрч хазсан. Энэ үед 31-32 УНЧ улсын дугаартай Ланд 200 машинтай иргэн яг дэргэд нь байсан ч туслаагүй талаарх мэдээлэл, бичлэг түгсэн.
Бичлэгийг тухайн эмэгтэйн гэр бүлийн хүн нийтэлж, хэрвээ энэ жолооч тусалсан бол бага хохирол амсах байсан, мөн тус хүргэсэн залууст баярлалаа гэсэн юм.
Тэгвэл засаг даргын өгсөн үүрэг чиглэлийн дагуу аймгийн цагдаагийн газар 31-32 УНЧ улсын дугаартай Ланд 200 маркийн автомашины жолоочийг олж, яг одоо мэдүүлэг авч байгаа аж. Тодруулбал, машины жолооч 70 гаруй насны эрэгтэй Улаанбаатар хотоос Өмнөговь аймаг руу аялж явжээ. Тэрбээр эмэгтэйд яагаад тусламж үзүүлээгүйгээ "Мод, чулуу барьсан залуус цаанаас ирж явсан болохоор зам тавьж өгье л гэж бодсон" гэж тайлбарлажээ.
Тэрбээр “Тухайн үед би нохой хөөх гэж машиныхаа дуут дохиог дарж, хашхирсан. Тэгэхэд дэлгүүрээс хүмүүс гарч ирээд түүнд туслахаар нь яваад өгчихсөн юм. Тухайн бичлэг ямар ч дуугүй байсан учраас намайг туслах гэж хичээсэн гэдгийг хүмүүс мэдээгүй байгаа учраас шүүмжилж байна. Цагдаагийн газраас тухайн үед юу болсон талаар мэдүүлэг өгөөрэй гэсэн. Би өөрийнхөө чадах хэмжээнд иргэнийхээ үүргийг гүйцэтгэсэн гэж бодож байна. Хэрвээ намайг буруутай гэж үзвэл хуулийн хариуцлага хүлээнэ” гэлээ.
Цагдаагийн байгууллагад Өмнөговь аймгийн Даланзадгад сум 6 дугаар багт иргэн Э нь 5-6 нохойд хазуулчихлаа” гэх дуудлага, мэдээлэл 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр бүртгэгдсэний дагуу тухайн үед яаралтай үед тусламж үзүүлэлгүй орхиж явсан гэх Toyota маркийн автомашинтай иргэн “Д”, орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасан иргэн “Н”, “Б”, “Б” нарыг олж тогтоон, Эрүүгийн хуулийн 15.2 дугаар зүйл “Аюултай байдалд орхих, тусламж үзүүлэхгүй байх”, мөн хуулийн 20.15 дугаар зүйл “Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгах” хэсэгт заасны дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Нутгийн захиргааны байгууллагууд хамтран дахин энэ төрлийн болзошгүй аюул, эрсдлээс урьдчилан сэргийлэх ажил, арга хэмжээг хамтран зохион байгуулж байна.
Зочин · 2023/09/13
Бичлэг дээр бууж ирэхгүй бүр харж байгаад зугтаад явна лээ
Зочин · 2023/09/07
Tehiin zogsooliin seseer ovogtoi suhee hogiin hulgaich hontsiin shees hontsiin huuhed