Б сорьцын хариу А-тай нь адил гарвал М.Бадарчийн Улсын Арслан цолыг хураана
2023/09/09
Удтал яригдсан улсын баяр наадмын бөхчүүдийн допингтой холбоотой асуудал ил болж байна.
Өнөөдөр Монгол Улсын Арслан М.Бадарч нийгмийн сүлжээгээр дамжуулан тайлбар хийн, "2023 оны 8-р сарын 21-ны өдөр над руу холбогдож, миний сорьцоос допингийн төрлийн бодис илэрсэн талаар, мөн “Б” сорьцын шинжилгээ өгөх эсэхээ 14 хоногийн дотор мэдэгдээрэй гэсэн. Хэдий янз бүрийн мэдээлэл яваад байсан ч би өөртөө дэндүү итгэлтэй, допингийн бодис хэрэглээгүй тул энэ мэдээг сонсоод маш их цочирдохын зэрэгцээ гайхаж, хариунд эргэлзсэн. Би овоо хэдэн жил өөртөө төрийн наадмын түрүүг авах зорилго тавин барилдаж байгаа, харин допинг хэрэглэн түрүүлэх ямар ч ойлголт, бодол сэдэл надад байгаагүй тэгэн тэгэн түрүүлснээс наадамд барилдаагүй нь дээр гэж боддог.
Багш дасгалжуулагч нартайгаа болон мэргэжлийн эмч нартай уулзаж, надаас илэрсэн гэх бодис нь ямар эм тарианд байдаг гэх мэт талаар мэдээлэл цуглуулан ажиллалаа. Тамирчид, бөхчүүд бид бүгд л хэрэглэж байгаа уураг, витаминд байдаг юм биш байгаа гэж ч нягталж үзсэн.
Ингээд 9-р сарын 4-ний өдөр “Б” сорьцын шинжилгээг дахин өгч, шинжилгээнд алдаа гарсан эсэхийг нягтлуулахаар холбогдох хүсэлтээ гаргаад явж байна." гэв.
Өөрөөр хэлбэл түүний сорьцноос допинг илэрсэн, Б сорьцоо шинжлүүлэх хүсэлт гаргасан нь үнэн болж таарлаа.
Би "Хэдий янз бүрийн мэдээлэл яваад байсан ч би өөртөө дэндүү итгэлтэй, допингийн бодис хэрэглээгүй тул энэ мэдээг сонсоод маш их цочирдохын зэрэгцээ гайхаж, хариунд эргэлзсэн. Би овоо хэдэн жил өөртөө төрийн наадмын түрүүг авах зорилго тавин барилдаж байгаа, харин допинг хэрэглэн түрүүлэх ямар ч ойлголт, бодол сэдэл надад байгаагүй тэгэн тэгэн түрүүлснээс наадамд барилдаагүй нь дээр гэж боддог.
Багш дасгалжуулагч нартайгаа болон мэргэжлийн эмч нартай уулзаж, надаас илэрсэн гэх бодис нь ямар эм тарианд байдаг гэх мэт талаар мэдээлэл цуглуулан ажиллалаа. Тамирчид, бөхчүүд бид бүгд л хэрэглэж байгаа уураг, витаминд байдаг юм биш байгаа гэж ч нягталж үзсэн. " гэх уянгын халилтай тайлбарын хувьд бол яахав дээ, угаасаа Э.Оюунболд ч өнөөг хүртэл өөрийгөө допинг хэрэглэснийг хүлээн зөвшөөрөөгүй л яваа.
Тэр бүү хэл А ба Б сорьцыг нэг дор авдаг тул Б сорьц А сорьцноосоо өөр хариу гаргах магадлал маш бага гэж үздэг аж. Хэрэв Б сорьцын хариу өмнөхтэй нь адил гарвал М.Бадарчийн Улсын Арслан цолыг хурааж, барилдах эрхийг 2 жилээр хасах шийтгэл оногдуулах учиртай.
С.Сарнай
Эх сурвалж: Sonin.mn
Зочин · 2023/09/09
TANILTSA XNE80955877
Зочин · 2023/09/09
S XNE80955877
Зочин · 2023/09/09
Энэ бол Монгол түмний их баяр наадмыг хорлон сүйтгэж бгаа террорист ажиллагаа. Удахгүй учир нь олдоно.
Зочин · 2023/09/09
Nomingiin shagdarsureniin naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol psda
ЗОЧИН · 2023/09/09
ЗӨВ ! ЦАГДАА НУУЦААР ХОРИОТОЙ ЭМ БЭЛДМЭЛ ЗАРЖ БОРЛУУЛДАГ ГЭМТ ЛУЙВАРЧДЫН БҮЛЭГ СҮЛЖЭЭГ ИЛРҮҮЛЖ ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭН НИЙТЭД ЗАРЛАХ ЁСТОЙ!