Маск продакшны жүжигчин М.Баярмагнайг танихгүй үзэгч ховор. Тэрбээр жүжигчнийхээ хажуугаар эрүүл мэндийн бизнес эрхэлдэг гэдэг. Түүний бие чилээрхжээ. Энэ тухайгаа, Эрчүүд бид чинь олон жил машиныхаа тос маслыг сольдог хэрнээ өөрсдийнхөө биед хэзээ ч анхаарч яваагүй юм байна шүү. Анх удаа эмнэлэгт хэвтлээ.Нойр хүрээд унтаад сэтгэл амар ямар сайхан юм бэ?

Ер нь ингэж жилдээ нэг хэвтэж баймаар юм байна шүү эрчүүд минь. Биеэ бодоцгоогоорой. Монгол хүн бүхэн эрүүл байг хэмээн өөрийн сошиалдаа хуваалцав. Сүүлийн үеийн судалгаагаар монгол эрчүүдийн насжилт 10 жилээр богиноссон гэж гарсан билээ. Иймд эрчүүд минь эрүүл мэнддээ анхаарч эмнэлэгт үзүүлж урьдчилан сэргийлж байхыг энэ дашрамд уриалж байна.