Сошиалд Гэсэн ч би хайртай киноны постер цацагдав. Тэгвэл энэхүү посторыг харсан олон түмэн жүжигчин Ууганаа хэнийг нь сонгоод  хэнийг нь орхих гэх таамагийг дэвшүүлээд байна. Хөтлөгчийн карьераа сүүлийн жилүүдэд илүүд үзэн ажилласан байсан түүнийг дэлгэцийн бүтээлдээ эргэн ирж байгаа нь тун сонин байгаа бололтой шүү.

Дуучин Ука, дахин мэргэжлээрээ ажиллах эсэхээ шийдэж буй гэх Ари буюу Б.Ариунчимэг нар тогложээ. 

Дуучин Укагийн хувьд тоглож буй хоёр дахь кино нь юм. Тэр өмнө нь Hi Honey бүтээлд тоглосон. Харин хэд хэдэн киноны дууг дуулж байсан билээ.