Нийгмийг цочроосон үйл явдал болоод байгаа юм. Дорноговь аймгийн төв буюу Сайншанд суманд 12 настай охин гурав хоногийн өмнө хичээлдээ явах гээд гэрээсээ гараад одоог хүртэл олдоогүй байгаа билээ. Тэгвэл энэ хэргийг тойрсон олон асуудалд олон нийтийн зүгээс бухимдаж буй. Тэдний нэг нь жүжигчин, найруулагч Б.Тамир. Тэр өчигдөр орой өөрийн цахим хуудастаа, Цааз хэмээн постолсон юм. Харин өдгөө тэр постоо устгажээ. Гэхдээ энэхүү постыг маш олон дагагч нар нь шэйр хийж мөнхүү харсан байгаа аж.

 

Түүний постыг харсан нэгэн сэтгүүлч Овоо юм байх гэсэн таг мулгуу нөхөр байжээ. Наад уран бүтээлүүдээ хийхдээ ядаж холбоотой ном зохиол уншдаггүй юмуу, уншаад ч ойлгодоггүй юм уу? гэжээ. Үүнд Б.Тамир битгий хуц хэмээн хариулсан нь бүр их хүмүүсийн бухимдлыг түрүүлээд байна. Иргэн Д.Монголхүү энэ чи мөн үү? хэмээн итгэж ядан өөрөөс нь асуугаадахав. Харин түүний асуултад тэр хариулт өгсөнгүй. Өмнөөс нь дагагч нар нь мөн ш дээ өчигдөр оруулсан. Нэлээн удаж байж устгачихсан гэлцэх нь тэр. Д.Монголхүү хэрэг зохиодог, нотлох баримтыг хуурамчаар үйлдэж болдогийн нэг бодит будаг нь хатаж амжаагүй олон кейс нь би боллоо. Чи боддоо! Нотлох баримтыг зохиох маш амархан ш дээ. Хэрэг зохиох хурууны үзүүрийн ажил ш дээ гэж өөрийн туулсан кэйсээ дурдан байж тайлбарласан юм. Ямартай ч найруулагч, жүжигчин залуугийн өөрийнх нь хөтөлдөг албан ёсны цахим хаягаас пост орсныг олон дагагч нар нь гэрчилж байх шиг.

Цаазаар авах ял бол гэмт хэрэг үйлдсэн хүнд төрөөс ногдуулж буй ялын дээд хэмжээ юм. Дэлхийн 106 улс цаазлах ялыг бүрмөсөн халаад байна. Эдгээр улсын олон нийт цаазаар авах ялыг хуульчилсан аллага гэж үзжээ. 28 орон хуулийн заалттай боловч цаазлах ял оноохгүй болжээ. Монгол Улс 2012 онд Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын Цаазаар авах ялыг халах тухай нэмэлт хоёрдугаар протоколд нэгдэн орсноор Монгол Улс цаазын ялыг хэрэглэхгүй байх үүргийг олон улсын өмнө хүлээх болсон. Улмаар 2015 оны 12-р сард батлагдаж, 2017 оны 7 сарын 1-нээс хэрэгжиж эхлэх Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад цаазаар авах ялыг ялын төрлөөс албан ёсоор хассан байна. 1988-2005 хүртэл 800 гаруй хүнд манай улс цаазын ял оноосон юм. Цаазын ял авсан  олон хүний дотор хилсээр хэрэг үүрсэн тохиолдол байсныг мэргэжлийн хүмүүс нь онцолж цаазын ял хэрэггүй бөгөөд хэлмэгдэж цаазлуулсан хүмүүсийг эргэн амьдруулж чаддаггүй гэдгийг гашуудан хэлж ярьдаг.