Ханжоу-2022" Азийн зуны спортын XIX наадам есдүгээр сарын 23-аас аравдугаар сарын 8-ны өдрүүдэд БНХАУ-ын Ханжоу хотноо болж өндөрлөсөн. 

Тэгвэл тус наадамд амжилттай сайн барилдсан бөхчүүддээ Ховд дэвжээнийхэн хүндэтгэл үзүүлжээ. Тус дэвжээнээс чөлөөт бөхийн эрэгтэй -65 кг-ийн жинд ОУХМ Т.Тулга алтан медаль, Чөлөөт бөхийн ОУХМ, үндэсний шигшээ багийн тамирчин, Улсын харцага Г.Ганхуяг хүрэл медаль хүртсэн юм

Тэднийг Ховд дэвжээний тэргүүн Монгол Улсын заан Ч.Батзориг, Улсын заан Ц.Мягмарсүрэн тэргүүтэй тус дэвжээнийхэн хүлээн авч, ОУХМ Т.Тулгыг автомашинаар урамшуулжээ.