Сэрэмжлүүлэг: Ахуйн хэрэглээний газ тэсэрч хоёр иргэн түлэгджээ
2023/10/23
Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хороо, “Яргайтын богины-Ам” гэдэг газар байшинд гал гарсан тухай дуудлагыг 10.22-ны өдрийн 19:20 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 5.5 км замыг туулан 19:27 цагт очиход иргэн Т-ийн 4×5 метрийн хэмжээтэй байшинд 220 граммын савалгаатай ахуйн хэрэглээний газ тэсэрчээ.
Үүний улмаас хоёр иргэн түлэгдэж, эмнэлэгийн байгууллагад хүргэгдсэн байсан бөгөөд байшин /гал түймэр гараагүй байна/-г шалгаж, тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст хүлээлгэн өгсөн хэмээн ОБЕГ-аас мэдээлэв.