Өмнөговь аймагт бохирын цооногт хоёр хүн унаж, амиа алджээ
2023/10/23
Цагдаагийн байгууллагад 2023 оны аравдугаар сарын 20-ны 04:40 минутад Өмнөговь аймгийн Ханбогд сум, Хайрхан 5 баг Цагаан хад суурьшлын бүсэд "Бохирын цооногт хоёр хүн унасан" гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Тус аймгийн цагдаагийн газраас шалгахад 33-51 насны хоёр эмэгтэй "Э" гэх компанийн бохирын худагт унаж, харамсалтайгаар амь насаа алдсан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа хэмээн Цагдаагийн Ерөнхий Газар-ын хэвлэл мэдээллийн төвөөс мэдээлэв.