Б.Энхбаяр: Ардчилсан нам авлигачидтайгаа 20 жил явж байна
2023/11/17
УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох шинэтгэлийн бодлогын талаар мэдээлэл сонслоо. Мэдээлэлтэй холбогдуулан Ардчилсан намын бүлгийн гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр: Байр суурь, үг гэж хүлээж авч байна. Б.Пүрэвдорж гишүүн бол туршлагатай улстөрч. Нам доторх авлигачдадаа их шахагддаг юм шиг байна лээ. Авлига бол Монголын зовлон, хүний эрхийн дайсан болоод байна. Авлигаасаа салах тухайн улс төрийн намын өөрийнх нь асуудал. МАН шүүмжлүүлээд ч гэсэн өөрсдийн авлигачдаа өөрсдөө шийдвэрлэнэ. Хурдтай үе солигдож байна. Сайн цаг наашилж байна.
Ирэх сард нүүрсний сонсгол хийх гэж байна. МАН Засгийн эрх барьсан он жилүүдэд дийлэнх хулгай яригдана. Намчирхал, дарга цэргийн хаацайлал байхгүйгээр асуудал илчлэгдэнэ. Авлигачдын үнэн нүүр царайг ил болгоно. УИХ-ын танхимд яригдаж, олон удаа асуугдсан жинхэнэ хулгайч илчлэгдэнэ. Нүүрсний сонсголыг таслан зогсоох, хийлгэхгүй байх асуудалд АН битгий татан ороодохоорой. Танай нам одоо хүртэл энэ хулгайчаасаа салж чадахгүй байна.
Ардчилсан нам Б.Пүрэвдорж шиг шударга гишүүдээ гаргахгүй байгаад гайхаж байна. Өнөөх л авлигачидтайгаа 20 жил явж байна. Өөр намын дотоод асуудалд орох нь улс төрийн соёлгүй хэрэг гэдгийг би ойлгож байгаа. Нэгэнт ард түмэн нүүр царайг мэдчихсэн Мафийн эздээсээ хамтдаа салцгаая гэж уриалж байна.
Зочин · 2023/11/23
Ардын намынхан авилгач гэгдсэн хүмүүсээ шоронд хийчихсэн байгаа ш дээ эргүү малаа.
Зочин · 2023/11/23
Зөвөө зөв дэмжиж байна.
Зочин · 2023/11/23
Тэгвэл Ардын нам авилгачидаа яасан бэ. Яагаа чгүй биздээ.
Зочин · 2023/11/19
BOGO Teever zuuchiin OYUNAAGIINH aluurchinguud
шаабар · 2023/11/18
Энхбаяр үнэн хэллээ. Уг нь АН авилгачдаасаа салахаа ил тод чанга зарлах ёстой. Тэр ч бүү хэл намаа тараая. МАНыг ч тарахыг уриалья гээд шаардаад эхлэх иргэний зориг гаргаж чадвал том оноо авна даа.
Зочин · 2023/11/17
40DESH SEKSY NAADGCH ERTEI80955877
Зочин · 2023/11/17
SEKSR XNGAAD XALYYTSI80955877
Зочин · 2023/11/17
S AWN80955877