ТӨӨРСӨН, СУРАГГҮЙ БОЛСОН 294 ИРГЭНИЙГ ЭСЭН МЭНД ОЛЖ, 14 ИРГЭНИЙГ ЭРЭН ХАЙЖ БАЙНА гэж ОБЕГ/аас мэдээллээ.

Сүхбаатар, Дорнод, Хэнтий, Дорноговь аймагт цасан шуурганд төөрсөн, сураггүй болсон нийт 55 иргэнээс 10:00 цагийн байдлаар 41 иргэнийг эсэн мэнд оллоо.

Дээрх аймгийн 9 суманд 14 иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Ингэснээр цасан шуурганд төөрсөн, сураггүй болсон 308 иргэнээс 294 иргэнийг эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өглөө.