"Малчид малаа нядлаад байвал махыг нөөцөд худалдаж авах шийдвэрээ гаргаад тодорхой арга хэмжээ авах хэрэгтэй" гэв
2023/11/23
Өвөлжилт хүндрэх нь тодорхой болсон энэ үед зохих арга хэмжээ авах талаар БХБ-ын сайд Ц.Даваасүрэн чуулганы хуралдааны үеэр байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "Сүүлийн үед хөдөөгийн иргэдийн зүгээс өвөлжилтийг даван туулахад тодорхой арга хэмжээ авч өгөх асуудал яригдаж байна. Өвөлжилт хүндэрсэн сумын иргэд малаа нядалсан ч мах хямд, арьс шир, дайвар бүтээгдэхүүнийг авахгүй болчихсон байдалтай байгааг хэлж байгаа.
УИХ-ын зүгээс өвөлжилттэй холбоотой чиглэл Засгийн газарт өгчихмөөр. Өвөлжилт хүндрэх нь тодорхой болчхоод байхад Засгийн газар, УИХ хамтраад урьдчилсан арга хэмжээг авах шаардлагатай. Тухайлбал арьс шир, махыг хэрхэх, өвс тэжээлийн экспортыг хаах, татвар хураамж болон дэмжлэг үзүүлэх зэрэг чиглэл гаргамаар байна.
Иргэд ярьсан зүйл чинь хэрэгжихгүй байгааг хэлж байгаа юм. Өвлийг даван туулахад нь арга хэмжээ авч өгч байж малчидтай уулзах нүүртэй болно. Малын түүхий эд үнэд орохгүй байгаа асуудлыг харж, санхүүгийн нөхцөл байдлыг шийдэх талаар ярилцах хэрэгтэй.
Ирэх долоо хоногийн Лхагва гарагт Шадар сайд Засгийн газарт өвөлжилт хүндэрсэн сумдын асуудлыг оруулна. Түүнээс өмнө УИХ тодорхой чиглэл гаргамаар байна. Малчид малаа нядлаад байвал махыг нөөцөд худалдаж авах шийдвэрээ гаргаад тодорхой арга хэмжээ авах хэрэгтэй" гэв.
Цаг уурын байгууллагаас мэдээлснээр 10 аймгийн 22 суманд зуд болох эрсдэлтэй дүгнэлт гарчээ.
Зочин · 2023/11/23
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh