"Өвлийн идэш-2023" дундын зуучлалгүй махны өргөтгөсөн худалдаа 10 цэгт болно
2023/11/23
Энэ сарын 27-ноос 12 дугаар сарын 3-ны өдрүүдэд "Өвлийн идэш-2023" дундын зуучлалгүй махны өргөтгөсөн худалдаа нийслэлд зохион байгуулагдана. Тодруулбал малчид өвлийн идэшний махаа ченжийн гар дамжуулалгүй авч ирж, үнээ өөрсдөө тогтоож худалдаалах юм.
Нийслэлийн хэмжээнд 8 дүүргийн 10 цэгт тус худалдаа 7 хоногийн турш зохион байгуулагдана.
- Баянгол дүүрэг- 6 дугаар хороо, Улаанбаатар паласын хашаанд Архангай, Хөвсгөл аймаг
- Баянзүрх дүүрэг- Тэнгэр плаза худалдааны төвд Хэнтий, Сүхбаатар аймаг
- Жуковын талбайд Дорнод, Хэнтий аймаг
- Чингэлтэй дүүрэг- 2 дугаар хороо, Тусгаар тогтолын талбайд Өвөрхангай, Төв аймаг
- Сонгинохайрхан дүүрэг- 1 дүгээр хорооллын зам дагуу Ховд, Увс аймаг
- 20 дугаар хороо, Номин агуулахад Булган, Говь-Алтай, Завхан аймаг
- Хан -Уул дүүрэг- 20 дугаар хороо "Лавай" худалдааны төвд Дорноговь, Дундговь, Өмнөговь аймаг
- Багануур дүүрэг- Хэрлэн худалдааны төвд Сүхбаатар аймаг
- Налайх дүүрэг- Налайх захад Дорнод, Говьсүмбэр аймаг
- Хан -Уул дүүрэг- 15 дугаар хороо, Цэнгэлдэх хүрээлэнд бүх аймгийн малчид махаа борлуулна.
Зочин · 2023/11/23
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh