Интерполоор эрэн сурвалжилж байсан этгээдийг дайчлан баривчилжээ
2023/11/27
Интерполоор эрэн сурвалжилж байсан этгээдийг дайчлан баривчилжээ. Тодруулбал, хүнийг алхаар завдсан, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэмт хэрэгт эрэн сурвалжлагдаж байсан ОХУ-ын иргэн "Г" нь мөрдөн байцаалтаас оргон зайлж Монгол Улсад орж ирсэн байна. Улмаар хоёр улсын гэрээний дагуу баривчлан, саатуулах яаралтай арга хэмжээ авах хүсэлтийг ОХУ-ын Интерполын төв товчооноос манайд ирүүлжээ.
Уг хүсэлтийн дагуу өөр улс руу дамжин өнгөрөхөөр төлөвлөн, түр орогнож байсан иргэн "Г" гэгчийг БГД-ийн нэр бүхий зочид буудлаас өнгөрсөн шөнө буюу арван нэгдүгээр сарын 27-ны өдөр дайчлан баривчилсан байна.
Улмаар ОХУ-д хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байгаа талаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.
Зочин · 2023/11/28
Монгол улс хулгайч акулуудаа ингэж бариач худлаа зугтаалгаад бгаан бишүү
Зочин · 2023/11/28
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten
Зочин · 2023/11/27
S ZYGAATSI80955877 44DESH