Цагдан хорих 461-р ангид өлсгөлөн зарлаад байсан сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн бие нь муудаж, ухаан алджээ. Өлсгөлөн зарласнаас хойш түүний даралт нь огцом буурсан байна. Мөн хамаг бие нь шархирч өвдөж, гар, хөл нь чичирч бадайрч байгаа талаар түүний өмгөөлөгч мэдээлсэн.

Үүнээс хойш түүний биеийн тэнцвэр нь алдагдаж, юмс хоёр болж харагдах зэрэг өөрчлөлт гарсан талаар өмгөөлөгч нь өмгөөлөгч нь дахин мэдээлжээ. Түүний ухаан алдсантай холбогдуулан ШШГЕГ-аас өлсгөлөнг зогсоох шийдвэр гаргасан байна.

Өнөөдөр /2023.12.15/ 16 цагаас сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн цагдан хориог өөрчлүүлэх өмгөөлөгч нарынх нь хүсэлтийг хэлэлцэхээр товлосон. Уг хуралд МСНЭ, Глоб интернэшнл ТББ хөндлөнгийн ажиглагчаар оролцож байна.