Цахим орчинд Цагдаагийн байгууллагаас Н.Өнөрцэцэгийг өмгөөлж буй өмгөөлөгч дээр хэрэг үүсгэжээ гэх мэдээлэл тараад буй. Тэгвэл энэ талаар Цагдаагийн байгууллагаас дараах тайлбарыг өгчээ. 

Цагдаагийн байгууллагаас яллагдагч Ө-г өмгөөлж байгаатай нь холбогдуулан түүний өмгөөлөгч нарт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хэрэг нээн шалгаж байгаа тохиолдол байхгүй болохыг албан ёсоор мэдэгдье.

Хэвлэл мэдээллийн байгууллагын давуу байдлыг ашиглан үндэслэлгүй, олон нийтийг төөрөгдүүлсэн мэдээлэл нийтлэхгүй байхыг хүсье.