Нийслэлийн Орлогч дарга П.Сайнзориг: Холбогдох байгууллагын саналыг харгалзан ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТ-д хугацаанаас өмнө өөрчлөлт оруулна
2023/12/19
Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахаар тээврийн хэрэгслүүдийг ирэх оны хоёрдугаар сарын 1-н хүртэл улсын дугаарын тэгш, сондгой орноор нь хязгаарлан хөдөлгөөнд оролцуулах шийдвэр гаргасан.
Өвлийн хүйтэнд нийтийн тээвэр нь хүрэлцэхгүй байтал автомашинтай явахыг сар гаруйн хугацаанд хориглож байгаад иргэд бухимдалтай байгаа.
Тэгвэл хугацаанаас нь өмнө энэ шийдвэрийг өөрчилнө гэдгийг Нийслэлийн Орлогч дарга П.Сайнзориг цахим хуудсаараа мэдэгдэв.
Тодруулбал тэрбээр "Замын хөдөлгөөний нөхцөл байдал, холбогдох мэргэжлийн байгууллагын саналыг харгалзан хугацаанаас өмнө өөрчлөлт оруулах болно. Нийтийн тээврийн сүлжээ, чиглэлийн төлөвлөлтийг шуурхай сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх бүхий л боломжийг дайчлан ажиллана" гэжээ.
иргэн · 2023/12/20
Дугаарын хязгаарлалтаа зогсоо. Хотын ажлыг хийж чаддаггүй, мэддэггүй , ухаан муутай улсуудаас болж хотын иргэд амьдрах эрхээрээ хохирч байна. автобус худалдан авах ёстой төрийн мөнгийг идэж уучихаад хөхөө өвөл хөр цаснаар иргэдийг машиныг нь явуулахгүй хохироож байна. Бид МУ-ын нийслэд амьдарч буй иргэд болохоос биш хэн нэгэн даргын мэдлийн газар нутагт амьдраагүй. Хотын ажлыг хийж чадахгүй байгаа тэнэгүүд зүгээр л зайгаа тавиад зайлаад өгөө.
Зочин · 2023/12/19
S XN80955877