Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас уламжлал болгон зохион байгуулдаг “Оны Шилдэг болон тодорхой салбарын Онцлох аж ахуйн нэгж"-ийг өргөмжлөн алдаршуулдаг “ENTREPRENEUR” шагнал гардуулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээ, Бизнес эрхлэгчдийн цэнгүүнийг 26 дахь жилдээ зохион байгууллаа.

Тэгвэл 2023 оны онцлох "Экспортлогч Энтрепренер"-р Норд Роуд ХХК шалгарлаа. Тус компани нь та бидний сайн мэдэх "Эрүүл хүнсээр дэлхийг дайлна" алсын хараатай ажилладаг ХУШХАН брэндийн хамт олон билээ. 

"Бид бүхний хайр шингэсэн ХУШХАН брэнд оны онцлох "Экспортлогч Энтрепренер" брэндээр шалгарлаа. Харилцагч, хэрэглэгч нартаа баярлалаа. Хамтдаа хичээдэг багийнхандаа баярлалаа" хэмээн баярын сэтгэгдлээ хуваалцлаа. 

 

 

Одоогоос 8 жилийн өмнө ХУШХАН брэндийн хамт олон үйлдвэрээ анх ашиглалтад оруулж, 2016 онд анхны эскпортыг БНХАУ-руу хийж байжээ. 2020 онд ISO 9001 Олон улсын стандартуудыг нэвтрүүлж өнөөдрийн бидний хэдийнээ танил болж, өдөр тутмын хэрэглээнд нэвтэрч, хэрэглэгчдийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна.