Оюу Толгой гүний уурхайд шөнийн ээлжинд 13 уурхайчин угаартжээ
2023/12/26
Цахим орчинд, "Оюу толгой"-н гүний уурхайд өнгөрсөн шөнө уурхайчид угаартсан гэх мэдээлэл гарсан. Тодруулбал, Оюу Толгой гүний уурхайд EXI түвшинд урьд шөнийн ээлжинд дахин 13 уурхайчин угаарт өртсөн байна
Энэ талаар дотоод эх сурвалжаас баталгаажуулахад уурхайчид өнгөрсөн шөнө угаартсан нь үнэн байна. Одоогоор нийт хэдэн уурхайчин угаартаад буй тухай тоон мэдээлэл албан бус хэвээр байгаа юм.
Тэгвэл Оюутолгой компанийн зүгээс "Уурхайд машин асаах үер утаа гарсан. Тухайн машинтай ойр ажиллаж байсан уурхайчдыг дээш гаргасан. Үүний улмаас уурхайчин хордсон гэх мэдээлэл нь ташаа. Удахгүй компаниас энэ талаар мэдээлэл гаргана" гэлээ. Хэд хоногийн өмнө мөн л тус гүний уурхайд уурхайчид угаарт өртсөн талаар мэдээлэгдсэн билээ.
Зочин · 2024/01/01
Эх орныхоо газар шороог ямар ч төлөвлөлтгүй гадны доншуучдад олгож газар ухаж баялгаа зарж идэн залхуурах, хариуцлагагүй байж угаартах боломж олгосон ардчилал чинь удахгүй та нарын толгойг залгина даа. Хурдхан золбин ардчиллыг булшлах хэрэгтэй.