2024 оны нэгдүгээр сарын 1-нээс бичигдсэн тээврийн хэрэгслийн зөрчлийн торгуулийг 50% хөнгөлнө. Өмнөх оных хамаарахгүй
2024/01/03
Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, торгуулийн хуудас бичигдсэн бол хуулийн хугацаа буюу 15 хоног дотроо төлбөл 50%-ийн хөнгөлөлт үзүүлэх зохицуулалт үйлчилж эхэлснийг Хууль Зүй, Дотоод Хэргийн Яамнаас өнөөдөр зарлалаа.
Харин жолооч, хуулийн этгээд тээврийн хэрэгслийн торгуулийг хугацаандаа төлөхдөө 50%-ийн хөнгөлөлтийг хэрхэн эдлэх нь тодорхойгүй байна.
Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны Зөрчил шалгах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ц.Чинзоригоос тодруулахад "2024 оны нэгдүгээр сарын 1-нээс бичигдсэн тээврийн хэрэгслийн зөрчлийн торгуульд 50 хувийн хөнгөлөлт үзүүлэх зохицуулалттай. Өмнөх оны торгуулиуд энэхүү хөнгөлөлтөд хамаарахгүй.
Жишээлбэл тухайн иргэн 20,000 төгрөгийн торгуультай байлаа гэхэд 15 хоногийн хугацаандаа төлөх гэж байгаа бол smartcar.mn дээр төлөх дүн 50% хөнгөлөгдөж, 10,000 төгрөг гэж гарч ирснийг л төлнө. Өөрөөр хэлбэл зөрчлийн торгуулиа хугацаандаа төлөхдөө шууд хөнгөлөлтөө эдлэхээр программчлагдах юм. Түүнээс биш 50%-ийн хөнгөлөлтийг буцааж олгох төвөгтэй асуудал байхгүй.
Өнөөдөр орой 00:00 цагаас smartcar.mn сайтад уг өөрчлөлт орно.
Харин 16 дахь хоногоос торгуулийн дүн хөнгөлөлтгүй буюу 20,000 төгрөг болно" хэмээн тайлбарлалаа.
Хууль зүйн сайдын зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ "Тээврийн хэрэгслийн торгуулиа хугацаандаа буюу 15 хоногийн дотор төлөхдөө 50%-ийг нь төлөхөд болно" гэв.
Батаа · 2024/01/06
Нэг иймэрхүү юм хийж ард түмнээ хорлоно дарамтална
МАН-ыг байртай нь цуг шатаах цаг нь болж.. · 2024/01/03
МАН-ын янаглан хорлолт хэзээ дуусах вэ. Улны ард түмнээ ямар ч их дээрэлхэх юм бэ..Тэрбум доллараар нь нүүрс хулгайлсан хулгайч нартаа бол бөгсөө хаялж шарвалзсан нохой шиг ээ.
зочин · 2024/01/03
ХЭЛЭХ МУУ ҮГ АЛГАА
Зочин · 2024/01/03
S XN SHAALTSN80955877