Байр суурь: Сонгууль болон цахим орчны талаар хэн, хэн юу өгүүлэв
2024/01/04
УИХ-ын чуулганы шинэ оны анхны хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна. Ингээд гишүүдийн БАЙР СУУРИЙГ хүргэе.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж гишүүнийхээ хувьд өнгөрсөн онд хийсэн ажлынхаа тайланг тавилаа.
Үүний дараа УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: Парламент Засгийн газартаа хяналт тавих Үндсэн хуулийн зарчим хэрэгжихгүй байна. ЗГ-аас 2023 оныг Авлигатай тэмцэх жил болгоно, хууль эрх зүйн орчинг шинэ шатанд гаргана гэсэн. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүх байгуулах тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэхээр ЗГ-аас өргөн бариад хоёр сар болж байна.
Үндсэн хуулийн үзэл баримтлал зөрчсөн учраас оруулж ирэхгүй байна. Авлигын шүүх байгуулна, мөрдөн шалгах ажиллагааны нууцыг зардуулахад хүн гэдэг ангилалыг оруулж ирж, үнэн үг хэлсэн ард иргэдээ мөрдөх, цагдах заалт оруулж ирсэн. Олон нийтийн эсэргүүцэлтэй тулгараад замхарсан. МУ-д хууль шүүхийн өмнө бүх хүн тэгш байна гэдэг зарчим Хууль зүйн сайдад үйлчлэхгүй байна.
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн: 2024 оны сонгуульд сөрөг нөлөө үзүүлэх хоёр зүйл байна. МУ-д албан бус мэдээгээр 2,6 сая фэйсбүүк хэрэглэгч байна. Үүний 1,5 сая нь хуурамч. Эдгээр хуурамч хаягуудыг илрүүлэх техникийн болон эрх зүйн боломж байна уу? Удам судар, ах дүүгээр нь доромжилдог балиар юм эхэлсэн. Мөн хиймэл оюун ухаанаар хүний яриагүйг ярьсан хэлсэн болгодог болсон. Үүнийг илрүүлэх техникийн болон эрхзүйн боломж байна уу?
ЦЕГ-ын дарга Т.Сүхболд: Таны хэлж байгаа үнэн Монгол улс Азидаа фэйсбүүк хэрэглэгчдээрээ тэргүүн байранд явж байна. Цагдаагийн байгууллага хуурамч, тролл хаягийг илрүүлэх чиглэлээр ажиллаж байгаа. Кибер гэмт хэрэгтэй тэмцэх 40 хүний бүрэлдэхүүнтэй хэлтсийг 80 хүний бүрэлдэхүүнтэй газар болгосон. Хиймэл оюун ухаанаар хийж байгаа зүйлийг илрүүлэх бүрэн боломжтой.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Энэ удаад гишүүдийн тоо нэмэгдсэн. 48 хүн жагсаалтаар сонгогдсон. 48 дотор олон түмэнд нэр нүүрээ барсан, хуулиар шийтгэгдэж байсан хүн ч орж ирнэ. С.Баярцогт, Ч.Сайханбилэг нар ч ороод ирэх боломжтой. Үүн дээр анхааралтай хандах хэрэгтэй. Шүүх С.Баярцогт хэлмэгдүүлсэн гэж үзэж байгаа бол хэлмэгдүүлсэн шүүгч, прокурор, мөрдөгч нь ял авах ёстой. Гэтэл зүгээр цагаадаад өнгөрчихлөө. Яагаад тэд хариуцлага хүлээхгүй байгаа юм бэ?
УИХ-ын гишүүн Г.Дамдинням: Цахим орчин дахь хуурамч хаягийн гүтгэлэг, хиймэл оюун ухаанаар хийж буй үйлдлүүдийг 30 секундээс гурван цагийн хугацаанд олж чадна гэж байна. Сонгуулиар хэдэн мянган хүн дэмжинэ. Энэ бүрд техник технологийн боломж бололцоо шалгаж чадах уу.
Сонгуулийн хуулиар бүртгэлтэй албан ёсны хаягаа өгөх юм байна. Албан ёсны бус хаягаас хиймэл оюун ухаанаар хийсэн дүрс бичлэгийг шалгаж шийдвэрлээд дуустал шууд хаах зохицуулалтыг журамдаа оруулж болох уу.
Сонгуулийн тухай хууль энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэллээ. Ямар нэгэн бэлэг сэлт хүнээр дамжуулж өгөх, амлах, сугалаа зохион байгуулах зэрэг бүгд хориотой. Машин тэрэг, хурдан морины сугалаа явж байна.
Оны бүгд өмнө амжууллаа, хууль чөлөөтэй байсан учраас болсон байх. Цагаан сар болно. Дарханд байгаа ах дүү нар дээрээ очоод бэлэг бэлгийн дээд бэлэн мөнгө барьж золгохоор сонгогч татсан хэрэгт орох уу.
Хэвлэл мэдээллийн үнэ хөлс тэнгэрт хаджээ. Орон нутгийн телевизээр УИХ-ын гишүүн хагас жилийн ажлын тайлангаа тайлагнах төлбөр нь 30 сая төгрөг нэхэж байна.Хэвлэл мэдээллийг яах ёстой вэ. Хөрөнгө мөнгөгүй хүн өөрийгөө таниулах боломжгүй болж байна.
СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран: Бид хуулийг хэрэгжүүлэх, сурталчлах үүрэгтэй. Энэ үүргийнхээ дагуу арванхоёрдугаар сарын 31-ны дотор ажлаа өгсөн нэр дэвшигч, горилогч гэсэн хүмүүст арга зүйн зөвлөмжүүдийн боловсруулалт хийж байна.
Маргаашаас эхэлж хэвлэл мэдээллийн байгууллагуудад Сонгуулийн тухай хуулийг ойлгуулах ажлуудыг эрчимтэй явуулна.
УИХ-ын гишүүн Б.Даваасүрэн: Энэ удаагийн сонгуулиар гишүүдийн тоо нэмэгдэж, 48 хүн жагсаалтаар сонгогдохоор болж байгаа. Энэ 48 дотор янз бүрийн юм болно. Олон түмэнд нэр нүүрээ барсан, янз янзын юманд холбогдож байсан, тэр бүү хэл хуулиар шийтгэгдэж байсан хүмүүс ч орж ирнэ. С.Баярцогт жишээлбэл шүүхээр цагаатгагдчихсан, жагсаалтын ард ороод л ирнэ шүү дээ. Магадгүй дараа нь өөр улсууд шүүхээр шийдүүлээд ороод ирэхийг үгүйсгэх аргагүй байна.
Ч.Сайханбилэг ч бас ороод ирэх боломжтой. Яагаад гэвэл шүүхийн шийдвэр гараагүй. Намын жагсаалт гэдэг чинь ийм хор уршигтай. Та бүхэн эртнээс сайн бэлтгэлтэй байж, яаж бүртгэх дүрэм журмаа тодорхой болгохгүй бол энэ мэтийн нөхөд шургалах цонхыг нээчихсэн байгаа. Үүнд л анхаармаар байна.
Хэрвээ С.Баярцогт хэлмэгдсэн юм бол түүнийг хэлмэгдүүлсэн шүүгч, мөрдөгч ял авах ёстой. Гэтэл үгүй байна. Энэ чинь тоглоом байгаад байна.
Ер нь энэ жагсаалтын 48 бол осолтой. Янз янзын юмнууд шургална. Янз бүрийн юманд холбогдож байсан улсын амьд үлдэх, улс төр дэх ийм нүх сүв болчихсон. Энэ дээр эртнээс сайн бэлтгэлтэй байгаарай.
Хиймэл оюун ухаанаар хийгдсэн зүйлийг илрүүлэх боломжтой гээд байгаа. Гэхдээ илрүүлэх гэсээр байтал сонгуульд дуусчихвал яах вэ гэдэг асуудал бий. Анхааралтай байхгүй бол та нар тогтоох гэж байтал сонгуулийн дүн гараад нөгөө хүн өнгөрөөд, асуудал нь шийдэгдэгдчих боломжтой. Тиймээс хурдан шуурхай байдал, олон нийтийн сүлжээний гүтгэлгийн асуудал прокурорт байна уу гэж харагдаад байгаа. Шүүхэд өгөхөөр илт гүтгэсэн зүйл дээр прокурор хэрэгсэхгүй болгож байгаа.
ЦЕГ-ын дарга Т.Сүхболд: Хиймэл оюун ухааны хувьд бид түргэн шуурхай илрүүлж чадна. Бидний одоогийн шалгаж байгаа техник тоног төхөөрөмж, мэргэжилтэн шинжээч нар хамгийн удаандаа 2-3 цагт илрүүлж чадна. 30 секундийн дотор ч илрүүлэх хүчин чадалтай. Тэгэхээр 30 секундээс гурван цагийн хугацаанд илрүүлэн шалгаад, гомдол мэдээллийг яаж бүртгэж авдаг тэр дагуу ажиллана.
Зочин · 2024/01/04
SEXSDN GOE XNTLAA80955877