Хуланг мэргэжлийн байгууллагын алба хаагчид бэлчээрт нь эсэн мэнд гаргажээ
2024/01/05
Монголын говийн баян бүрд, элсэн манхан, уудам талд нутагладаг зэрлэг амьтдын нэг хулангийн сүрэг Дорноговь аймгийн Сайншанд хотод орж ирсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл тус аймгийн БОАЖГ-аас аймгийн төв хэсэгт орж ирсэн гурван хуланг хоёр ачааны машин ашиглан Дорноговь аймгийн төвөөс баруун тийш хээр гаргажээ. Учир нь тус аймгийн зүүн болон урд хэсгээр төмөр замын гарам үргэлжилдэг тул хээрийн зэрлэг амьтныг өөрийн бэлчээрт нь эсэн мэнд гаргах ажлыг мэргэжлийн байгууллага ийнхүү зохион байгуулсан байна.
Зочин · 2024/01/05
SEXSDN80955877