Цагдаагийн ерөнхий газраас цахим "тролл"-ууд  юу хийдэг талаар мэдээллээ. Цахим орчинд олны анхаарал татсан нийтлэлд сэтгэгдэл үлдээгчдийг хагалан бутаргаж, илт худал мэдээлэл түгээж байгаа нэгнийг цахим "тролл" гэдэг аж.

Тухайлбал:

  • Бодит үнэнийг гуйвуулж, сарниулдаг
  • Захиалгат худал мэдээлэл зохиодог
  • Олон хаягаар худал мэдээ тараадаг
  • Уншигчдыг бухимдуулж, хагалан бутаргадаг
  • Нийтэд дайсагнал, үл итгэлцлийг үүсгэдэг үйлдэл тогтмол хийдэг аж.

Иргэд та бүхэн цахим орчинд анхаарал татсан нийтлэлийн эргэн тойронд үл мэдэх нэгний бичсэн сэтгэгдэлд үнэмшихгүй байх, тухайн мэдээллийг баталгаат эх сурвалжтай тулгаж, ташаа мэдээлэлд хууртахгүй байхыг анхааруулж байна.

Эх сурвалж: ЦЕГ