С.Ганбаатар МҮЭХ-оос 15 орон сууц завшсан гэв
2024/01/05
Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо өөрийн гишүүн байгууллага болох ахмадын холбоогоо байрнаасаа хөөж гудамжинд гаргаж буй асуудлаар тус холбооны төлөөлөл мэдээлэл хийлээ.
Тодруулбал Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны дэд Ерөнхийлөгч н.Раднаа тэргүүтэй удирдлагууд ахмадын холбооныхондоо хандан, "Шүүхийн шийдвэр гарсан, түрээсийн мөнгө төл, үгүй бол гар гэсэн гэлээ.
Мөн тэд энэ үеэрээ: "Сайнхүүгийн Ганбаатар гэдэг нөхөр орон сууц хувиарлах асуудалд биечлэн оролцсон байдаг. Баримт нь бий. Нийт 15 орон сууц авсан. МҮЭХ-ы Ерөнхийлөгч үүнийх мөнгийг нь хөөцөлдөөд явж байснаа ярьж байсан. Манай холбооны газрыг зарсан асуудал бол бүр аймшигтай.
Томчуулаас нь нэрлэе. МҮЭ-ийн Соёлын Төв Ордны эргэн тойронд "Жем плаза"-гаас эхлээд олон зарагдаад, оффис, эмнэлэг болчихсон газар бий. Энэ бол МҮЭХ-ы үе үеийн дарга нарын идэж уусан газрууд. Дараагийн үе нь хуучин МҮЭХ-ы автобааз байсан газарт "Юнион биюлдинг" гэж оффис барьсан. Мөн 100 айлд байсан МҮЭ-ийн аж ахуйн хашаа гэж байсан газрыг зарж, орон сууц барьсан байдаг. Сонгины амралтын газрыг бүгдийг нь зарсан" гэлээ.
Эх сурвалж: www.SONIN.mn
Зочин · 2024/01/06
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2024/01/05
44DSH SEKSY ERD XNTLAA80955877
Зочин · 2024/01/05
S XN80955877