Хүүхэлдэйн театрын захирлаар З.Баянзулыг томилжээ
2024/01/06
Монгол Улсын Хүүхэлдэйн театрын захирлаар З.Баянзулыг томилжээ. Соёлын сайд Ч.Номин түүнийг 2023 оны арванхоёрдугаар сарын 26-нд энэ албан тушаалд томилсон байна. З.Баянзулын хувьд соёл урлагийн салбарт 30 жил ажиллаж байгаа бөгөөд Соёлын яамны Стратеги, хөгжлийн бодлого төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байсан нэгэн.
Улсын Хүүхэлдэйн театрын өмнөх захирал М.Отгончимэг нь Уран зургийн галарейн захирлаар томилогдсон юм. Харин Уран зургийн галерейн захирал Б.Сарантуяа нь Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын захирлаар томилогдон ажиллаж байна.
Өдгөө 75 жилийн түүхтэй Монгол Улсын Хүүхэлдэйн театр өнөөдрийг хүртэл өөрийн гэсэн байргүй явж ирсэн. Театрын шинэ барилгын зураг төсөл бэлэн болсон ч 2024 оны улсын төсөвт батлагдаж чадаагүй байна.
Хүүхэлдэйн театр нь Улсын драмын эрдмийн театрын хурлын заал байсан хэсгийг тохижуулж, уран бүтээлээ үзэгч хүүхдүүдэд хүргэдэг. Улсын байгууллага учраас байрны түрээс төлдөггүй байна. Хуучны барилга учраас өвөл, зунгүй сэрүүн, халаалт муутай байдаг аж.
Зочин · 2024/01/06
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2024/01/06
S XN