Сэрэмжлүүлэг: Хуванцар чарганы Хугарсан хэсэгт зоогдож шулуун гэдэс нь урагджээ
2024/01/10
Сүүлийн өдрүүдэд цана, чарганаас унаж гэмтэх тохиолдол нэмэгдэж байгаа талаар ГССҮТ-өөс сэрэмжлүүлж, холбогдох мэдээлэл зөвлөгөөг өгч байгаа.
Нэгдүгээр сарын 5-8-ны өдрийн байдлаар ГССҮТ, салбар эмнэлгүүдээр 1225 өвчтөн үйлчлүүлсний 47 хүн цана чаргаар гулгасны улмаас гэмтжээ. Ингэхдээ чарганы хугарсан хэсэг биед зоогдсон тохиолдлууд ихээхэн бүртгэгдэж байгаа бөгөөд хамгийн сүүлд л гэхэд шулуун гэдэс урагдсан байдалтай иржээ.
Иргэд та бүхэн:
- Чанарын шаардлага хангасан цана чарга сонгох
- Дов жалганы ойролцоо болон өндөрлөг газраас гулгахгүй байх
- Автомашины араас чаргаа чирүүлэхгүй байх
- Хэт олон чаргаар залгаж гулгахгүй байх
- Хашаа, шон, автомашин болон бусад зүйлийг мөргөхөөс сэргийлэх
- Цана, чаргаар гулгаж байгаа хүмүүсийн өөдөөс сөрж алхахаас зайлсхийх
- Бага насны хүүхэддээ тавих анхаарал халамжаа сайжруулж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх шаардлагатай.
Зочин · 2024/01/10
Биетэй аятайхан чарга өөрсдөө ч хийж болно ш дээ. Амархан хаагардаг хуванцраас л дээр байх шүү.