Суудлын автомашин цасанд суусны улмаас хоёр хүүхэд, хоёр том хүн амиа алджээ
2024/01/12
Сүхбаатар аймгийн Дарьганга сумын төвөөс хөдөө гэр лүүгээ явахаар замд гараад автомашин нь цасанд суусаны улмаас дөрвөн хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Үүний хоёр нь хүүхэд байсан байна. Машинд таван хүн зорчиж явсан бөгөөд нэг нь эмнэлэгт хүргэгдсэн, одоогоор биеийн байдал хүнд байгаа аж.
Осгосон, угаартсан эсэх ослын шалтгаан нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд мэргэжлийн байгууллагуудын хамтарсан ажлын хэсэг ажиллаж байна гэж мэдэгдлээ. Иймд нэн шаардлагагүй тохиолдолд хол замд гарахгүй, бага насны хүүхдийг замд авч явахгүй байх, УЦУОШТ, ОБГ, Цагдаагийн газар зэрэг мэргэжлийн байгууллагуудын өгч буй мэдээ мэдээллийг сайтар хүлээн авч, дагаж мөрдөхийг онцгойлон анхаарууллаа.
ok · 2024/01/12
erguu zasag darga buh barilddag mori uydag zasag darga nutgaasaa songood l bai ted yu ch hiihgui tarhind n tiim oilgolt baihgui zam zasah tsasaa tseverleh zamaa gereltuuleh naad zahiin zam daguu hugjil tsetsegluulelt ch hiij chadahgui tomilogdson gazraa uhna zarna hujaa nart zarna uur hiij chadah ymgui arhi uuj avgai huuhen erguulne uur hiij chadah id shid baihgui ym chin
Зочин · 2024/01/12
MAASH HENEGGUI BNAA MUU BNA.MASH SAIN BELTGELTEI YVAH HERGTEI SHUU DEEE
Зочин · 2024/01/12
Ийм хэнэггүй байж болохгүй ахимаг настай хүмүүс хашир суугаагүй гэхэд даанчдээ бүхэл бүтэн гэр бүл байхгүй болохч гэж туйлын харамсалтай бна
Монгол · 2024/01/12
РАДИО, ТЕЛЕВИЗЭЭР МӨН Ч ОЛОН УДАА ЗҮҮН ЗҮГИЙН АЙМАГ РУУ БИТГИЙ ЯВ ГЭЖ МӨН Ч ОЛОН УДАА ЗАРЛАСАН ДАА
Бэк · 2024/01/12
amindaa hairgui denduu heneggui baliar mongol zangaa hayah durgui huurnuud uheh muruuruu uhehgui huuhed chirj uhehdee yadah bnaa.