"Toyota Harrier" машинд 4 хүн осгосон байдалтай амь насаа алдсан байсныг олжээ
2024/01/12
Цагдаагийн байгууллагад 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 14 цаг 40 минутад Сүхбаатар аймгийн Дарьганга сумаас зүүн хойш 25 километр зайд “Таван хүн машиндаа осгосон шинжтэй байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
Тус аймгийн цагдаагийн газраас шалгахад урьдчилсан байдлаар "Toyota Harrier" маркийн тээврийн хэрэгсэлд 42-63 насны эрэгтэй, эмэгтэй хоёр, 4-16 насны эрэгтэй, эмэгтэй хоёр хүүхэд нийт 4 хүн осгосон байдалтай амь насаа алдсан байж болзошгүй харамсалтай үйл явдал болжээ.
Мөн тээврийн хэрэгслийн жолооч 42 настай эрэгтэй осгосон байдалтай байсныг малд явж байсан иргэн олж, ойролцоох айлд хүргэж, сумын эмнэлгээс анхан шатны тусламж үзүүлж, шалтгаан нөхцөлийг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Иймд холын замд зайлшгүй зорчих үед автомашины бүрэн бүтэн байдлыг хангах, цаг агаарын нөхцөл байдалд тохируулан дулаан хувцаслах, мэргэжлийн байгууллагаас өгч буй зөвлөмж, зөвлөгөөг дагаж, болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
Зочин · 2024/01/13
Ийм цаг агаартай үед машин дотор хүн осгоно гэж байх уу?. Муу хятад элбэгдорж хүүр хүн явуулж алсан байх. Тэгээд үхэр монголчуудад ардын нам төр барьж байгаа учраас хүн машин дотор хөлдөж байна гэж итгүүлж байгаад сонгуулиар гарч ирж Монголын нэгмөсөн сөнөөх гэж байгаа юм.
Зочин · 2024/01/13
За нэг сайн ул суурьтай ийм зүйл болсон үндсийн үндсийг нь бодож олцгооё. Бүх дэгжурам, хариуцлагатай байдлыг ардчилал хүний эрх гэж хэнд ч хэрэггүй хогийн зүйлээр устгаж японы хог болсон төмрийн хог худалдаж авч хэн дуртай золбин нохой царайлсан хулгайч нь бензин шатахуун авч золбин нохой шиг хаа сайгүй тэнэдэг болсноос болж ийм зүйл болж байгаа юм. Ийм байдалд хүргэсэн ардчиллыг ардчилсан намтай нь дэмжигчидтэй нь хамт газрын хөрснөө арчиж байж л Монгол улс оршин тогтноно.
Зочин · 2024/01/12
25 KM SUMRUUGAA ALHCHIHGUI DEEEE