Шинэ оны босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар хорих 461-р ангид хоригдож буй иргэн Д.Мөнх-Эрдэнэд уучлал үзүүлэх зарлиг гарч, түүнийг сулласан юм. Тэрбээр иргэдийн дуу хоолой болж улс төрчдийн болж бүтэхгүйг шууд лайваараа ширүүхэн хэлчихдэг нэгэн. Шууд лайв хийж олон нийтэд хүргэдэг байсныг олон нийт андахгүй мэднэ.

Түүний цахим хуудсыг 294 мянган хүн дагадаг бөгөөд өдгөө үсээ ургатал лайваа хийхгүй гэдгээ мэдэгдээд байгаа билээ. Тэрбээр Баянхонгор аймгийн харъяат бөгөөд нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзэж гэрээс гарах нь ээ хэмээн ихээхэн баярлаж буй гэнэ шүү.

Энэ тухайгаа "Нутгийн дүү Уртын дуучин Т.Баянжаргал маань 1-р сарын 21- нд Монгол Бөхийн өргөөнд уран бүтээлийн тоглолтоо хийх гэж байна. Тоглолтынхоо урилгаа гардуулж өглөө.

Дүүдээ урлагийн өндөр амжилт хүсье Та бүхэн хүрэлцэн ирж сайхан ардын урлагийн тоглолт үзээрэй. Хамтдаа үзэцгээе. Уртын дуучин Т.Баянжаргал тоглолтын талаар мэдээллийг 8899-7709,9996-8807 утсаар аваарай" гэлээ.