SOS: Хот даяараа угаартахад бэлэн байна
2024/01/18
Нийслэл хотын иргэд нийтээрээ угаартах аюулын харанга энэ өвөлжин дэлдэж байна. Гэтэл эрх баригч нар ганц ч үг ган хийсэнгүй ээ.
Өглөө босоод гадаа гарч ирээд л дотор муухайрч, толгой өвдөж байна гэх иргэд их байна. Амьсгалах цэвэр агаартай байх өдөр бидэнд алга. Бидний итгэл найдвар "салхи" л болж үлджээ гэхэд буруутахгүй нь ээ. Өөрөөр хэлбэл, хотын иргэд нийтээрээ угаартахад бэлэн байна.
Өнөөдрийн байдлаар Дэлхийн хотуудын агаарын чанарыг бодит цагийн горимд хэмжиж харуулдаг Швейцарын IQAir группийн вебсайтад Монгол улсын нийслэл Улаанбаатар хот хамгийн муу агаартай хотуудын тоонд багтсан хэвээр байна. Өнөөдрийн 11:15 цагийн байдлаар эрүүл бус агаартай хэмээгдэж улаан бүс рүү оржээ.
Харин монголын агаарын чанарын 11:15 цагийн байдлаарх хэмжилтийг харвал Нэгдүгээр хороолол болон Хайлаастад агаар их бохирдолтай байгааг заажээ. Хайлааст орчимд бүдүүн болон нарийн ширхэгт тоосонцор, нүүрстөрөгчийн дутуу исэл, хүхрийн болон азотын давхар исэл их хэмжээтэй байна.
хүннү · 2024/01/18
Юуг нь олж ядаад байгаа юм? дутуу шатсан нүүрсний утаа ш дээ. Өнөө өглөө бүр илүү үнэртсэн. Ер нь өглөө болгон үнэртэж л байдаг ш дээ. Нямбаатар дарга, өглөө 6,30-д Хермес төвийн гадаа ирээд үнэрт. Яагаад гэвэл 10-р хороололоос Вокзал хүрэх засаар (коридороор) салхилдаг урсгалаар наад “супер” үнэр тод үнэртэнэ.
Зочин · 2024/01/18
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2024/01/18
Дарга нэртэй хулгайч нар чинь сонгуулиас өөрийг бодох сөхөөгүй яваа утаанд хордсон хохироолоо нэхэмжлэл хулгайчуудаас