Монголын анхны Ерөнхийлөгч П.Очирбат
2024/01/23
Энэ хүнийг монголчууд байтугай дэлхий мэдэх билээ. Учир нь тэрбээр ардчилалын замд эргэлт буцалтгүйгээр орсон шинэ Монгол Улсын анхны Ерөнхийлөгч юм.
Зөвхөн өөрийн нэр алдрыг бус эх орноо дэлхийн түвшинд таниулж чадсан суу билигт хүмүүсийн нэг. Монголын шинэ үеийн түүх энэ хүний ажил амьдралтай салшгүй холбоотой гэж хэлсэн ч болох юм.
Пунсалмаагийн Очирбат Завхан аймгийн Түдэвтэй сумын нутагт 1942 оны нэгдүгээр сарын 23-нд эхээс мэндэлсэн гэж намтарт нь тодоор бичсэн бий. Цаашлаад 14 дүгээр дунд сургуулийг 1960 онд төгсөөд, ЗХУ-ын Ленинград хотын уул уурхайн дээд сургуульд элсэж 1965 онд тус сургуулиа амжилттай төгсөн уул уурхайн ашиглалтын инженер мэргэжил эзэмшсэн юм билээ. Тэрбээр 1965-1967 онд Аж үйлдвэрийн яаманд мэргэжилтэн, дараагаар нь Шарын голын уурхайн ерөнхий инженерээр ажиллажээ. 1972-1976 онд Түлш, эрчим хүчний үйлдвэр, Геологийн яамны сайд байсан бол 1985-1987 онд Гадаадын эдийн засгийн талаар хэлэлцэх улсын хорооны дарга, 1987-1990 онд Эдийн засгийн гадаад харилцаа, хангамжийн яамны сайдаар томилогдож ажилласан. Үүнийхээ дараахан Монголд Ардчилсан хувьсгалд ялсан цагаан морин жил буюу 1990 онд Ардын Их хурлын 11 дэх удаагын сонгуулийн долдугаар чуулганаар БНМАУ-ын Их хурлын тэргүүлэгчидийн даргаар сонгогдсон. Улмаар 1993 оны зургаадугаар сарын 6-ны өдөр шинэ үндсэн хуулийн дагуу бүх нийт ард түмний санлаар Монгол улсын ерөнхийлөгчөөр дахин сонгогдож улсын ерөнхийлөгчийн тамгыг тухай үеийн 476 депутатын ахмад байсан хөгжмийн зохиолч Д.Лувсаншараваас гардан авч байсныг бид мэднэ. Тийнхүү П.Очирбат гэж хүнийг булган сүүлтэй ерөнхийлөгч гэж ярих нь бий. Үүний учир Нацагын Багабанди гэдэг нутгийнхаа дүүд Монгол Улсын ерөнхийлөгчийн сэнтийг хүлээлгэн өгч байсан юм. Монгол Улсын эхний хоёр ерөнхийлөгч Завхан нутгаас төрсөн байдаг.
Тэрбээр 2005 оноос Монголын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр ажилласны дараа сүүлийн жилүүдэд Шинжлэх Ухаан техникийн их сургуульд багш, судлаачаар ажиллаж байв. Монгол Улсын анхны ерөнхийлөгч, техникийн шинжлэх ухааны доктор П.Очирбатын бүтээлээс сонирхвол “Уулын үйлдвэрлэлийн техник, технологийн үндэс”, “Нүүрсийг удаан хугацаагаар хадгалах, хаягдлыг багасгах арга зам” зэрэг мэргэжлийн болон “Монголын Ардчилалын хөгжил”, “Тэнгэрийн цаг” зэрэг улс төр, нийгмийн судалгааны болон эрдэм шинжилгээний 20 гаруй томоохон ном, олон арван товхимол, нийтлэл бичиж уншигч түмнээ толилуулсан нэртэй нийтлэлч, бичгийн хүний нэг.
Мөн техникийн шинжлэх ухааны доктор, профессор, экологийн аюулгүй байдлын олон улсын шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн юм. Мөн ажил мэргэжил хийгээд эрдмийн ажлынхаа явцад Дэлхийн энхтайвны академийн Санкт- Петербургийн уул уурхайн дээд сургуулийн хүндэт доктор зэрэг гадаад, дотоодын олон их дээд сургуулиудын эрдмийн цолыг удаа дараа хүртсэн юм. Түүнчлэн Монгол төрийн дээд шагнал “Чингис хаан” одонтой цөөн хүний нэг төдийгүй Зөвлөлтийн уурхайчны алдрын 1,2,3 дугаар зэргийн одон, Унгар улсын хөдөлмөрийн гавьяаны одонгоор шагнагдсан юм билээ. П.Очирбат Монгол Улсын ерөнхийлөгч байхаасаа эхлэн Ардчилсан төрийн засаглалыг бүх талаар дэмжиж ажиллаж, Монгол Улсын хөгжлийн чиг замыг тодорхойлох үүргээ нэр хүндтэй биелүүлж ирсэн томоохон зүтгэлтний нэг байсан, байсаар ч байгаа юм.
Түүний хэлсэн нэг үгийг эргэн саная “Монгол оронд Ардчилал соёлон ургаж байна. Үүнийг өнөөгийн шинэ нөхцөл байдал, шинэ замыг сонгон авах боломжыг нээн өгч буй агшин гэж үзэх ёстой. Алдаж болохгүй агшин энэ мөнөөс мөн. Нэгэнт бид Ардчилалын үрийг соёолуулж чадсан болохоор одоо түүнийгээ арчилж хамгаалан, бэхжүүлж, үр шимийг нь хүртэх учиртай. Ингэж байж бид дэлхийн ардчилалын сүлжээнд өөрийн өнгө аястай нэгдэж орж чадна” гэж хэлжээ.
Эх сурвалж: www.polit.mn
Зочин · 2024/01/23
DYRAA SEKSYGEER80955877
Зочин · 2024/01/23
45DSH S XALYYTSSN ERTEI80955877
Зочин · 2024/01/23
SEKSDN XUSNR80955877