Хүчингийн хэрэг үйлдсэн цагдан хорих байрны даргад хоёр жилийн хорих ял оноожээ
2024/01/23
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Дорнод аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байрны даргад холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхээр шийдвэрлүүлжээ.
Тодруулбал Дорнод аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байрны даргаар ажиллаж байсан Б.Г нь 2022 оны зургаадугаар сард согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нэр бүхий хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, бэлгийн харьцаанд орсон...“ гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1 /Хүчиндэх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Дорнод аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн аж.
Шүүхээс тус хэргийг 2024 оны нэгдүгээр сарын 15-нд хянан хэлэлцээд шүүгдэгч Б.Г-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хоёр жилийн хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Мөн хохирогчийн эмчилгээний зардал болох 3.9 сая төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн болохыг прокурорын байгууллагаас мэдээлэв.
Зочин · 2024/01/23
S GOE XN80955877
Зочин · 2024/01/23
нэг жил суугаад магадланд ороод л гарна
Зочин · 2024/01/23
маш бага ял өгсөн байна хохирол төлөгдөөгүй дээр нь албан тушаалаа урвуулан ашиглаж өөрийн эрхшээлд байгаа хүнийг хүчиндэж байхад яагаад зөвхөн хүчингээр шийдвэрлэнэ вэ прокурор эсэргүүцэл бичих хэрэгтэй дээ ял тохироогүй шүү
Зочин · 2024/01/23
SHAALTSI80955877 SXSYGEER
Зочин · 2024/01/23
XUSNR UILCHLI80955877 44DSH
Зочин · 2024/01/23
S XUCHINDUULI80955877