Г.Ариунбуян: Онцгой байдлын гурван алба хаагч ёмкос дэлбэрсний улмаас амиа алдсан
2024/01/24
Дүнжингаравын уулзвар орчимд газ тээвэрлэж явсан машин осолдож, гал гарсан ослын дуудлагыг хүлээн авч, гал унтраахаар ажиллаж байсан онцгой байдлын гурван алба хаагч амиа алдсан мэдээлэл гарсан юм. Тэгвэл энэ талаар ОБЕГ-ын дарга, УОК-ын дэд дарга Г.Ариунбуян сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Тэрбээр “Гал унтраах дуудлагаар ирж, ажиллагаа явуулж байсан онцгой байдлын гурван алба хаагч амь эрсэдсэн. Дуудлагаар ирсэн алба хаагчид гал унтраах ажиллагаа эхлүүлээд байхад газын ёмкост дэлбэрч, шидэгдсэний улмаас онцгой байдлын гурван алба хаагч ёмкост цохиулсны улмаас амиа алдсан.
Мөн ойролцоо нь зорчиж байсан хоёр иргэн галт өртсөн нөхцөл байдал тогтоогдсон. Одоогийн байдлаар онцгой байдлын албанаас галын тархалтыг зогсоох үйл ажиллагаа явуулж байна.
Зочин · 2024/01/24
ene amisgaa