Газ тээвэрлэж явсан машин “Патрол” загварын автомашинтай мөргөлдсөний улмаас газ алдаж, улмаар гал алдсан болохыг урьдчилсан байдлаар тогтоосон гэв
2024/01/24
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Дүнжингаравын уулзварт 60 тонн газ тээвэрлэж явсан автомашин осолдож, гал гарсан.
Тэгвэл цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор ослын газарт ажиллаж байгаа Ажлын хэсгээс мэдээлэл өглөө. Энэ талаар Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан “Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 24-ний өдрийн 01:00 орчимд Дүнжингаравын уулзвар дээр 60 тонн газ тээвэрлэж явсан машин “Патрол” загварын автомашинтай мөргөлдсөний улмаас газ алдаж, улмаар гал алдсан болохыг урьдчилсан байдлаар тогтоогоод байна.
Гал унтраах ажиллагааны явцад газын ёмкос дэлбэрсний улмаас онцгой байдлын гурван алба хаагч амь эрсэдсэн. Одоогийн байдлаар цагдаагийн байгууллагаас ослын газрыг хамгаалалтад авч, үзлэг хийж байна. Түүнчлэн газ тээвэрлэж явсан автомашины ойр орчимд байсан 60 айлын орон сууц, ойролцоох 20 орчим машин галд өртсөн.
Галд өртсөн 60 айлтай орон сууцны 46 айлтай холбоо тогтоосон. Мөн ойр орчмын 1000 гаруй цахилгааныг тасалж, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлсэн. Харин галт өртөж түлэгдсэн, угаартсан 15 иргэн эмнэлгийн байгууллагад хүргэгдээд байна” гэлээ.
Зочин · 2024/01/24
S XALYYTSTL80955877
Зочин · 2024/01/24
Шатаж байгаа дүүрэн газтай савны галыг унтраах тушаал өгсөн дарганцрыг хариуцлагад тат. Гурвын гурван хүний амь шүү дээ.
Зочин · 2024/01/24
Шөнийн нэг цаг гэдэг чинь бараг хөдөлгөөн байхгүй үе гэсэн үг биз дээ. Яахаараа ийм аймаар зүйл болдог байна аа. Энэ бол ерөөсөө л золбин ардчиллын гай. Яагаад гэвэл есөн шидийн мэдрэл муутай хулгайчууд хөдөөнөөс шилжиж ирээд хэдхэн хоногийн курс төгсөж ямар ч аюулгүй ажиллагаа хангадаггүй жолооч гарч байна Энэ бол цэвэр ардчиллын гай. Соуиализмын үед хагас жилээр сургалтанд нь сууж жинхэнэ жолооч төгсдөг байса. Тэр сургалтыг буцааж нэвтрүүлэх хэрэгтэй. Хөдөөний золбин пиздануудыг ажилд авахдаа мэдрэлийг нь шалгах хэрэгтэй. Сонгууль дөхөөр л нэг зах юм уу байгууллага шатдаг зуршил гарч байна даа. Ардчилсан намынхан л шатааж дэлбэлсэн байх. Учир нь тэд сонгуулиар ялж гарч ирээд улс орныг цөлмөх гэж чичирч байна шүү дээ. Сайн шалга. Тэр газ ачсан машины жолоочид элбэгдорж нарын явуулсан хүн архи өгсөн ч байж магадгүй.
Зочин · 2024/01/24
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh