Г.Ариунбуян: Галыг 04.30 цагт галыг унтраасан. Урьдчилсан байдлаар 3 хүн нас барлаа
2024/01/24
Дэлбэрэлтийн улмаас үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан ОБЕГ-аас мэдээлэл хийлээ.
Энэ талаар ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян мэдээлэл хийлээ.
Тэрбээр, "БЗД-ийн 26-р хороо, Их Монгол, Дүнжингарав худалдааны төвийн уулзвар дээр түлш тээвэрлэж явсан автомашин суудлын автомашинтай мөргөлдөж, их хэмжээний гал дэгдэж байна гэх дуудлагыг 01.06 цагт хүлээж авсан.
Дуудлагын дагуу Нийслэл дэх 13 анги, Үндэсний аврах бригад тэргүүтэй 200 алба хаагч, 50 гаруй техник хэрэгсэлтэй очиж, тархалтыг зогсоож ажилласан.
Энэ явцад уулзварын зүүн урд Edu Apartment хотхоны 207-р байр, Глобал сургууль, Санни таунд гал илэрсэн. 02.12 цагт тархалтыг бүрэн зогсоож, 04.30 бүрэн унтраасан.
ЦЕГ, эрүүл мэндийн байгууллага, Нийслэлийн ЗДТГ, УСУГ, УБТЗ ХНН-ийн цэрэгжүүлсэн хамгаалалт гээд нийт 600 гаруй алба хаагч 100 гаруй тээврийн хэрэгсэлтэй ажиллалаа.
Шадар сайд, УОК газар дээр нь ажиллаж, нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангасан.
Edu Apartment-ийн 30 иргэн, тэр дунд 23 том хүнийг "Купер" зочид буудалд нүүлгэн шилжүүлсэн.
ХНХЯ-наас тэдний амьжиргааг дэмжих, буцалтгүй тусламж олгох чиглэлд жиллаж байна.
Урьдчилсан байдлаар гурван хүн нас барсан.
Түлэнхийн төвд 10, Цэргийн төв эмнэлэгт 1, ЭХЭМҮТ-д 3 хүн эмчлүүлж байна.
Байгалийн шингэрүүлсэн хий тээвэрлэж явсан автомашин уулзвараар гарахдаа давхар хий эргэж, суудлын машинтай мөргөлдсөнөөр дэлбэрэлт үүссэн гэж урьдчилсан байдлаар тогтоогдож байна.
63-р ангийн гурван алба хаагч 40 метр зайд шидэгдсэн ёмкост оногдож нас барлаа. Ар гэрт гүн эмгэнэл илэрхийлж байна" гэлээ.
ххх · 2024/01/24
Гамин цэргийн бага дарга Хүй Сюи Жаны итгэлт хошного Арвинбуян гэдэг нохой ажлаа тун муу хийж байна,