П.Сайнзориг: Хотын дарга гадаадад томилолттой яваа
2024/01/24
Өнгөрсөн шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт Дүнжингарав худалдааны төвийн орчимд 60 тонн газ тээвэрлэж явсан машин осол гаргаж, дэлбэрсний улмаас 60 айлын орон сууц галд өртсөн.
Ослоос гарсан хохирлыг хэрхэн барагдуулах талаар Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг мэдээлэл өглөө. Энэ үеэрээ түүнээс хотын даргыг хаана байгаа талаар асуусан сэтгүүлчийн асуултад "Хотын дарга гадаадад томилолттой яваа" гэлээ.
Тэрбээр "Осолд одоогоор хэн нэгнийг буруутгах эрхтэй субъект би биш. Ослын улмаас иргэдэд учирсан хохирлыг орон нутаг болон Засгийн газрын нөөц сангаас барагдуулсны дараа гуравдагч этгээдээс буцааж авах ажиллагааг явуулна. Осол гаргасан жолооч согтууруулах ундаа хэрэглээгүй, хурд хэтрүүлээгүй мэдээллийг авсан. Ослын шалтгааныг ТЦА шалгаж байна.
Замын хөдөлгөөнд хэрхэн оролцож байгаагаа хаа хаанаа ойлгохгүй бол өнөөдрийн замын хөдөлгөөний нягтаршилд эрсдэл байгааг нуухгүй. Татвар төлөгчдийн мөнгөөр их үнэтэй зам тавьдаг боловч нэг километр замаар зорчих төлбөрт хоёрхон төгрөг авдаг. Зарим зүйлийг зах зээлийн зарчимд оруулж, тээвэр ложистикийн асуудал зөв шийдэгдэх гаргалгаа байна.
Улаанбаатар хот тээвэр ложистикийн төв болчхоод байна. Монгол Улсын нийт импортын 93% Замын-Үүд, 7% нь Алтанбулаг боомтоор орж ирдэг. Шатах тослох материал, хүнсний гээд бүх бүтээгдэхүүн эдгээр боомтоор орж ирээд 21 аймаг болон Улаанбаатарт тараагддаг. 60 тоннын хийн түлш тээвэрлэсэн машины тухайд өчигдөр Замын-Үүд чиглэл рүү хотын төвөөр дайрч явж байсан.
НИТХ-аар баталсан, том оврын тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцохыг зохицуулсан журам байдаг. Журмын дагуу цагийн хуваарь болон хөдөлгөөний маршрутыг тогтоодог. Уг тээврийн хэрэгсэл маршрутын дагуу явсан. Тээврийн хэрэгсэл болгонд авах зөвшөөрлийг авах ёстой ч авсан эсэх нь баталгаажаагүй гэдгийг Цагдаагийн байгууллагаас мэдээлсэн. Өөрөөр хэлбэл тухайн компани хууль зөрчсөн үйлдэл байхыг үгүйсгэхгүй, хуулийн байгууллага эцэслэн шийднэ.
Галд өртсөн 60 айлын орон сууцанд 56 өрхийн 180-190 байнгын оршин суугч байна. Хуулийн байгууллагаар хэрэг шийдэгдсэний дараа хохирлыг барагдуулах боломж бий. Хэрэг шийдэгдэх цаг мөчийг хүлээхгүйгээр прокурор, шүүх шинжилгээ, мөрдөх байгууллагуудын төлөөлөл ахалсан олон ажлын хэсэг 14 давхар барилгын хохирлын үнэлгээг гаргахаар ажиллаж байна.
Нийслэлийн инженерүүдийн баг, стандарт хяналтын газраас хамтарсан ажлын хэсэг галд өртсөн барилгыг цааш ашиглах боломжтой эсэхийг тогтооно. 60 айлын орон сууцны барилга нь бетонон карказ, блокон дүүргэлттэй. Гал унтраах үед блокийг цөмлөсөн тохиолдлууд байгаа. Мэргэжлийн байгууллагаас барилгын үндсэн бүтцэд гажилт үүсээгүй, хүн амьдрахад аюулгүй гэвэл засварлах юм.
Энэ хугацаанд иргэдийг байнга зочид буудалд байлгах боломжгүй тул өөр орон сууцанд түрээсийн мөнгийг орон нутгийн сангаас төлж, оруулахаар болж байна. Хуулийн байгууллага ослын шалтгааныг тодорхой болгохоор энэ мөнгийг буруутай этгээдээс авах юм.
Хичээл сургууль эхлэх гэж байгаа болохоор "Edu Apartment"-ийн ойр орчимд нь байр түрээсэлж өгөхөөр хайж байна. Нийслэлийн мэдлийн орон сууцанд оруулах гэхээр Баянхошуу, Ханын материалд байгаа юм" гэлээ.
Zochin · 2024/01/25
Khamaatan Oyukaa dagaad Solongost khor nairuulakh ajlaa khiij yavaa. Khotiin irgediig khul dyyjlekh unaagyi bolgoj khayachikhaad zugaalaad yavsan bgaa um daa.
Зочин · 2024/01/24
AX NRN XUSNEER80955877
Зочин · 2024/01/24
SEXSDN80955877