Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Дүнжингарав худалдааны төвийн замын уулзварт хийн түлш ачсан машин дэлбэрсэн осол гараад буй.

Осол гаргасан жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглээгүйг цагдаагийн байгууллагаас мэдэгдсэн юм. Харин тэднийг цагдан хорьсон эсэх талаар албаныхан мэдээлэл өглөө.

Улсын Ерөнхий Прокурорын Газраас өгсөн мэдээллээр осолтой холбогдуулан ямар нэгэн хүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй байна.

Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4.2 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гээд ослын газрын үзлэгт 25 прокурор оролцож байгааг мэдээллээ.

Хэрэг бүртгэлтийн хэргийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих үндэслэлээр нээжээ.

Уг гэмт хэргийн улмаас хоёр, түүнээс олон хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг найман жилээс дээш арван хоёр жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх заалттай байна.


Эрүүгийн хууль:

27.10 дугаар зүйл.Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих

4.2.энэ гэмт хэргийн улмаас хоёр, түүнээс олон хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг найман жилээс дээш арван хоёр жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.