"Дашваанжил" ХХК-ийн жолоочийг оргон зайлж болзошгүй гэж үзэн 48 цаг баривчлах саналыг хүргүүлжээ
2024/01/24
Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт шингэрүүлсэн байгалийн хий тээвэрлэж явсан хүнд даацын автомашин, суудлын автомашинтай мөргөлдсөн зам тээврийн ноцтой осол бүртгэгдсэн.
Уг хэрэгт холбогдуулан оcoл гаргасан "Дашваанжил" ХХК-ийн жолооч, Nissan Patrol машины жолооч нараас байцаалт авч шалгаж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Сэжигтнээр мэдүүлэг авсан Дашваанжил ХХК-ийн жолооч Ч.Р-ийг (62настай) оргон зайлж болзошгүй гэж үзэн 48 цаг баривчлах саналыг Тээврийн прокуророос гаргажээ.
Энэхүү саналаа Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлжээ. Хуульчдын клубын өмгөөлөгчид жолооч Ч.Р-ийг өмгөөлөхөөр болсон бөгөөд өмгөөлөгч Ч.Өнөржаргал “бид Прокурорын саналыг хурлаараа шийдвэрлэх талаарх хүсэлтийг шүүгчийн туслахад утсаар уламжлаад, шүүх хуралдахыг хүлээж байна гэсэн юм.
zochin · 2024/01/25
patroliin jolooch sda g bas davhar horioch ee