Н.Өнөрцэцэгийг үргэлжлүүлэн хорихоор шийдэв
2024/01/27
Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ хоёрдугаар сарын 4-ны өдөр дуусах байсан ч прокуророос таслан сэргийлэх арга хэмжээг сунгах саналыг энэ сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхэд гаргасан байна. Шүүхээс саналыг хүлээн авсан бөгөөд үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргасан байна. Энэ талаар шүүгч А.Мөнхсайханы бичсэн тоймыг хүргэж байна.
Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”
Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Н.Өнөрцэцэгт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1.3, 14.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр сунгах тухай саналыг 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 11 цаг 18 минутад ирүүлснийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, тус өдрийн 15:00 цагт хянан хэлэлцэв.
Яллагдагч Н.Өнөрцэцэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх/, 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг /худал мэдээлэл тараах/, 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /татвар төлөхөөс зайлсхийх/, 18.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэг /мөнгө угаах/, 19.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг /төрийн нууцыг хууль бусаар олж авах/ зэрэг эрүүгийн хэргүүдэд яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж байх бөгөөд хэргийн ээдрээ төвөгтэй байдал арилаагүй, мөн нэмж мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж байх тул яллагдагч Өнөрцэцэгт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг 2024 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 1 сарын хугацаагаар сунгаж шийдвэрлэв.
Уг шүүх хуралдаанд яллагдагч Н.Өнөрцэцэг онлайнаар, түүний өмгөөлөгч А.Бум-Аюуш, О.Батсүх нар оролцсон бөгөөд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын саналыг “маш нууц”-ын зэрэглэлтэй ирүүлсэн болно.
Тойм бэлтгэсэн: Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан
Зочин · 2024/01/28
Даварсан яатуу
Зочин · 2024/01/27
Хүмүүсийг жангаа ид гэж их тавласан хүндээ.
Зочин · 2024/01/27
TANILTS S
Зочин · 2024/01/27
ene Сэтгүүлч Н.Өнөрцэцэг chin shorond munhrun hun yum bna daa horvoogiin adag huneer uruvduulsen avgai thaad hiij baigaa ajiln ardtumennii esreg uurt olz omogtoi ajil bsan Сэтгүүлч huulia zurj ajil aa achgilj ard tumennig talthuulsan uvaagui shulmas baisan bna buh nasaar n shorond hataa naad hog Mongol chuud bidend hereggui uchir hund yal ugvul tna
Зочин · 2024/01/27
Сонгууль дуустал байвал яанаа таслуулсан хүмүүс нь яагаад нэгдэж нийлээд өнөрөөг гаргаад авахгүй бга юм бэ
Зочин · 2024/01/27
S XALYYTSTL80955877