Хийн буудлагын 16 дахь УАШТ ҮШБ-ийн бэлтгэл сургалтын төв болон "Буянт-Ухаа" спортын ордонд дөрвөн өдөр үргэлжилж өндөрлөлөө. Тэмцээнд 130 гаруй тамирчин зургаан төрөлд өрсөлдлөө.

Хамгийн сүүлд урт буу, гар бууны холимог хосын төрөл болоход "Алдар" спорт хорооны баг давхар цохилт хийж, хос алтын эзэд боллоо.

ОУХМ Н.Баяраа, Э.Даваахүү, Г.Хэрлэнцэцэг нар УАШТ-ээс хос алтан медаль хүртлээ.

УАШТ-ий дүн

Хийн гар бууны 10 м

Эрэгтэй:

1.Э.Даваахүү (Алдар)

2.Г.Батхишиг (Снайпер)

2.Ш.Буянзаяа (Хилчин)

Эмэгтэй:

1.Г.Хэрлэнцэцэг (Алдар)

2.Т.Баярцэцэг (Аврагч)

3.Ц.Хонгорзул (Аврагч)

Холимог баг:

1.Алдар (Г.Хэрлэнцэцэг/Э.Даваахүү)

2.Хангарди (Ц.Анударь/Б.Бат-Орших)

3.Хилчин (А.Буяндэлгэр/Ш.Буянзаяа)

Хийн урт бууны 10 м

Эрэгтэй:

1.Н.Баяраа (Алдар)

2.Э.Сайнхүү (Өвөрхангай)

3.Б.Эрхэмбаяр (Хэнтий)

Эмэгтэй:

1.О.Есүгэн (Снайпер)

2.О.Янжинлхам (Снайпер)

2.Г.Нандинзаяа (Снайпер)

Холимог баг:

1.Алдар (Г.Нандинзаяа/Н.Баяраа)

2.Снайпер (О.Есүгэн/Б.Эрхэмбаяр)

3.Алдар (Ч.Нарантуяа/О.Тэмүгэ)