Өвчтөн “Танд маш их баярлалаа, дансаа өгөөч” гэж мөнгө шилжүүлснээр эмч 4 сая төгрөгөөр торгуулжээ
2024/01/31
Иргэн М хөлөө гэмтээн улмаар мэс засалд оржээ. Ингээд эмчлэгч эмч Г-д хандан “Танд маш их баярлалаа, та надад дансаа өгөөч” гэснээр эмч 500 мянган төгрөг дансаараа шилжүүлэн авсан байна. Мөн хоёр жилийн дараа хөлийн шилбэний хадаасаа авахуулахаар урьд мэс засал хийлгэсэн эмч болох Г-д дахин 300 мянган төгрөгийг бэлнээр өгчээ. Эмч Г эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх, албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийг тулд өвчтөнөөс 2 удаагийн үйлдлээр нийт 800 мянган төгрөгийн хахууль авсан гэмт хэрэгт холбогдсон байна.
Шүүгдэгч Г нь Эрүүл мэндийн тухай хууль, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хууль, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрэмд тус тус заасан “үйлчлүүлэгчид тусламж үйлчилгээ үзүүлэх боломжтой байхад ашиг сонирхлын үүднээс төлбөр авах..., мөн “Эмнэлгийн мэргэжилтэн нь эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлснийхээ төлөө үйлчлэгчээс авлига, хандив, албан бус төлбөр авахгүй, хууль тогтоомжид зааснаас бусад төлбөртэй тусламж, үйлчилгээ үзүүлэхгүй байх” гэснийг тус тус зөрчсөн.
Эмч Г өвчтөнөөс 2 удаагийн үйлдлээр нийт 800 мянган төгрөгийн хахууль авсан гэмт хэрэгт холбогдсон байна.
Нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуульд заасан “Хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авах” гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Иймд шүүхээс шүүгдэгч Г-г гэмт хэрэг үлдсэн гэм буруутайд тооцож, хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн нийтийн албан тушаалд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 4.000.000 төгрөгийн торгох ял шийтгэв.
Эх сурвалж: Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Санамж: Энэ хураангуйг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой нийтлэв.
зочин · 2024/02/01
өвчтэй хөлөө эргээд тасраад уначих байх гэж бодохгүй матаад хэвтэж байхчгэждээ.монголоо алдаж дэээ
Tsetse · 2024/01/31
Ter terbumaar ni idej bgaa 76 hulgaichaa torgooch