Хоёр машин мөргөлдсөний улмаас нэг зорчигч автомашины эд ангид хавчуулагдан нас баржээ
2024/02/01
Дорноговь аймгийн Даланжаргалан сум 25 дугаар зөрлөг гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 175 км, сумын төвөөс хойд зүгт 12 км, Айраг сумын төвөөс хойд зүгт 35 км/-т автозамын зорчих хэсэгт ачааны автомашин суудлын автомашинтай мөргөлдөж, автомашины эд ангид 2 хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 02.01-ний өдрийн 01:25 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Айраг сум дахь Гал түймэр унтраах,аврах 23 дугаар ангийн алба хаагчдыг очиход Улаанбаатар хотоос Дорноговь аймгийн Замын-Үүд сумын чиглэлд зорчиж явсан “Фотон BJ4259” загварын зүтгүүр автомашин, Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн Э-ын “Тоёота приус-30” загварын суудлын автомашинтай мөргөлдөж суудлын автомашинд зорчиж явсан Г /41 настай, эрэгтэй/ автомашины эд ангид хавчуулагдан нас барсан байсныг ажиллаж цогцсыг гарган Айраг сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид хүлээлгэн өгсөн хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.