А.Алтангэрэл: Автомашины гаалийн татварыг үндэслэлгүйгээр гурав дахин нэмсэн
2024/02/02
Автомашины гаалийн татварыг үндэслэлгүйгээр нэмж иргэдэд чирэгдэл учруулж буй талаар "Солонгос Улсаас Автомашин Нийлүүлэгчдийн Холбоо" төрийн бус байгууллагын тэргүүн А.Алтангэрэл сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Тэрбээр "Манай холбоо нийт 212 гишүүнтэй. Энэ гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалж долоо дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Өнгөрсөн хугацаанд олон даргын нүүр үзэж шийдвэртэй танилцаж байсан. Энэ удаагийнх шиг ийм зүй бус шийдвэр харж байсангүй.
Тодруулбал гурав хоногийн өмнө гурван сая төгрөгийн үнэлгээгээр оруулж ирдэг байсан автомашины гаалийн үнийг ямар ч үндэслэл, тайлбар хэлэлгүйгээр гурав дахин нэмсэн.
Энэ талаар асууж тодруулсан боловч тоох дарга байсангүй. Гэнэтийн шийдвэрээс нь болоод автомашинаа авч чадалгүй удаан хүлээсэн нэг иргэн Замын-Үүдэд бие нь муудаад түргэний тэргээр эмнэлэгт хүргэгдлээ.
Уг асуудлаар нийслэлийн Гаалийн байгууллага болон бусад албанаас нь хариу авсан. Татвар нэмэгдсэн нь үндэслэлтэй гэх тайлбар өгөөд байна.
Энэ талаар бүрдүүлэлтийн албаны даргад нь гомдол санал хэлэхээр "Надад хамаагүй. Татвар нэмсэн нь үндэслэлтэй. Өмнө нь буруу ажиллаж байсан" гэх тайлбар хэлдэг. Зүгээр л нэг дарга орж ирээд үзэмжээрээ татвар нэмж болдог юм уу,
Үүсээд буй асуудлыг шалгуулахаар Гаалийн Ерөнхий Газар (ГЕГ)-ын гадаа суулт зарласан. Энэ асуудал шийдэгдэхгүй бол өлсгөлөн зарлах хүртлээ тэмцэнэ. ГЕГ-аас ажлын хэсэг гаргаж шалгуулах хүсэлтэй байна.
Гаалийн татварыг нэмж сонгуулийнхаа мөнгийг босгох нь гэж иргэн хүнийхээ хувьд хардаж байна. Цаашлаад албан тушаалтнуудыг нь Авлигатай Тэмцэх Газар (АТГ)-т, захиргааг нь шүүхэд өгөхөөр төлөвлөсөн" гэж ярилаа.
Зочин · 2024/02/04
S XIILGN80955877
Зочин · 2024/02/03
Энэ одоо юу солиороод хуцаад байгаа мал вэ? Гадны улсаас төмрийн хог оруулж ирж бүтэн гучин хэдэн жилийн турш үхэж далд орсон ардчиллын гайгаар Монгол орныг минь төмрийн сэгээр дүүргэж бузарласан байна гэдгийг Монголчууд ойлгож одоо япон,хятадаас төмрийн сэг импортлохыг бүр таслан зогсоох хэрэгтэй. Татвараа нэмэхээ болиод бүр хоригло. Эсэргүүцсэн энэ мэт шуналын туламнуудыг шууд буудаж алах хэрэгтэй.
Зочин · 2024/02/02
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2024/02/02
DYRAA TAWILTSI80955877
Зочин · 2024/02/02
SXN UILCHLGE S80955877
Зочин · 2024/02/02
S AXTAI XUSNG80955877