Дэлбэрэлтийн улмаас 80-90 хувь түлэгдэн эмчлүүлж байсан гурван иргэн баярын өмнө нас баржээ
2024/02/14
Дүнжингарав худалдааны төв орчимд 2024 оны нэгдүгээр сарын 24-ний 01:00 цагийн үед байгалийн хий тээвэрлэж явсан том оврын тээврийн хэрэгсэл, суудлын автомашинтай мөргөлдсөн харамсалтай хэрэг гарсан билээ. Ослын улмаас онцгой байдлын гурван алба хаагч амь насаа алдсан бол галын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 19 настай залуу энэ сарын 05 /2023.02.05/-ны өдөр нас барсан байдаг.
Тэгвэл газ дэлбэрсэн ослын улмаас 80-90 хувийн түлэгдэлттэй, ГССҮТ-ийн салбар эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байсан гурван иргэн мөн нас барсан талаар эх сурвалж мэдээллээ.
Харин дээрх тасагт мөн эмчлүүлж байсан хоёр иргэд ар гэрийнхний хүсэлтээр гаднын улсыг зорин эмчлүүлж байгаа гэнэ. Тухайн иргэд нь 70-90 хувийн түлэгдэлттэй байгаа юм байна. Өдгөө ГССҮТ-ийн салбар эмнэлэгт гурван иргэн биеийн байдал тогтвортой гэсэн оноштойгоор хэвтэн эмчлүүлж байна.
Зочин · 2024/02/14
Амьд гарлаа гэхэд хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хүн л байх усандаа харамсалтай бна хотын стандартгүй байдал ер нь юунд хүргэх болоо