Баянгол дүүргийн 29-р хороо, 32-ийн автобусны хажуу дахь худалдааны төвд гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр буюу 2 сарын 14-ний 16:04 цагт НОБГ-т иржээ.

Дуудлагын дагуу Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж байна.

Гал түймрийн тархалтыг 17:00 цагт зогсоосон. Бүрэн унтраахаар ажиллаж байна гэв.