Өнгөрсөн шөнө зам тээврийн ноцтой осол гарч, дөрвөн хүний амь эрсэджээ
2024/02/16
Байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр цас мөс хунгарлаж халтиргаа гулгаа үүсэж, замын зорчих хэсэг аюултай нөхцөл байдалтай болоод байна. Өмнөговь аймгийн Онцгой комисс, Цогт-Овоо сумын Онцгой комисс замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахаар ажиллаж байна. Мөн тус замд Цагдаагийн нэмэлт пост гаргаж хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлж эхэллээ.
Шөнөдөө мөстөж, нэмж цасаар шууран, өдөртөө + градуст хайлж байгаа нь замын зорчих хэсгийг улам хүндрүүлж байна. Зам тээврийн ноцтой осол аваар гарч, хүний амь нас эрсдэх, эд хөрөнгө эрүүл мэндээрээ хохирох байдал давтагдаж байна!!! Иймд жолооч нар аль болох шөнө оройн цагаар зорчихгүй байх, халтиргаатай замд хурдаа тохируулах, өөрийгөө болон зорчигчоо хамгаалах үүднээс анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохыг онцгойлон анхааруулж байна.
Зочин · 2024/02/16
SEXSDI80955877